Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

2017 онд Дорнод аймагт 1107 хүүхэд шинээр мэндэлжээ

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2017 оны эхний 7 сард 1107 хүүхэд шинээр мэндэлж, 244 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт  863 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.9 хувиар буюу 45-аар буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 14.35, нас баралт 3.16 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1.67 пунктаар,  нас баралт  0.87 пунктаар тус тус буурсан байна.

Он гарсаар 217.0 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар өссөн бол 11.1 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 2.0 хувиар буурсан байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 80.8 мянган хүн хамрагджээ.

Эхний  7  сарын байдлаар түргэн тусламжийн дуудлага  9110 удаа гарсны  1368 буюу 15.0 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага  8.9 хувиар, алсын дуудлага 7.2 хувиар тус тус буурсан бол осол гэмтлийн дуудлага 457 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн байна. Аймгийн хэмжээнд 1094 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 1107 хүүхэд болж, өмнөх оны мөн үеийнхээс 106 тохиолдлоор бага байна.

Хүн амын нас баралт 244 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 3.16 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 61 тохиолдлоор буюу 20.0 хувиар буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2017 оны эхний 7-р сард 1892 болж, өмнөх оны мөн үеийнхээс 178 хүн буюу 10.4 хувиар өсөхөд салхинцэцэг 572 тохиолдол, заг хүйтэн 465 тохиолдол, трихоминиаз 279 тохиолдол, энтервирус 235 тохиолдол, тэмбүү 132 тохиолдол тус тус бүртгэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*