Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хэрлэн голын урсгал Хэнтий-Дорнодын зааг орчимд тасраад байжээ

Хэрлэн голын урсгал тааруу, замаг ихтэй байгаа шалтгааны талаар тодорхой мэдээлэлгүйн улмаас иргэдийн бухимдал үүсээд байна. Олон нийтийн дунд “Дорнод гурил” ХХК-ийн Зүүн дөрөө дэх тариалангийн талбайд Хэрлэн голоос ус татсанаас болж голын урсгал буурсан гэх ойлголт байгаа.

Иймээс залуучууд санаачилгаараа нэгдэж, газар дээр нь очиж, бодит байдалтай танилцахаар 8-р сарын 4-5-ны өдрүүдэд Хэрлэн голын урсгал өөд явж, хийсэн бичлэгээ олон нийтийн сүлжээнд оруулжээ. Тэд Багануураас Хэнтий аймгийн төв, замын хойд талаар Баян-Овоо, Улаан эрэг, Батхаан, Зүүн Дөрөө, Хөлөнбуйр, Булган гэсэн маршрутаар явж Хэрлэн голын урсац, замагжилтын талаар бичлэг хийсэн байна.

Хэрлэн голын үндсэн тэжээл нь хур борооны ус байдаг. Голын урсгалын хурд, дайран өнгөрөлт голын эхнээсээ адаг хүртлээ удааширдаг. Энэ жил бороо хур бага орсон, голын эхэнд олон хоног түймэр гарч ган үүссэнтэй холбоотойгоор Багануураас Дорнод орох хүртэл Хэрлэн голын ус жигд татралттай, голын эхнээсээ замаг ихтэй байгаа нь эдгээр бичлэгүүдээс харагдаж байна.

Харин Дорнод-Хэнтий аймгийн хилийн цэс орчим дахь Улаан эрэг гэдэг газар голын ус татарсан тухай Баян-Овоо, Хөлөнбуйр сумын малчид мэдээлсний дагуу уг газарт очиж хийсэн бичлэгийг сонирхуулж байна.

Баян-Овоо суманд өнгөрсөн лхагва гарагаас хойш хэд хоног дараалан хүчтэй аадар бороо орж, голын урсгал мэдэгдэхүйц нэмэгдсэн ч Улаан эрэг орчмоор маш гүехэн, замагжилт ихтэй байгаа юм байна.

Мөн эдгээр бичлэгүүдэд Цагаан-Овоо суман дахь Зүүн Дөрөө усалгаатай тариалангийн бодит байдлыг харуулжээ. Олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй Зүүн дөрөөгийн зургууд нь 6-р сарын сүүлчээр авсан зургууд бөгөөд яг одоогийн байдлаар эдгээр бичлэгүүдээс харахад голын ус хааж, шуудуу татсан зүйл алга байгаа юм.

“Дорнод гурил” ХХК усжуулалтын системдээ Хэрлэн голын нарийн салаагаас ус татдаг бөгөөд 6 сарын сүүлээр даланг буулгаснаас хойш дахиж ус татаагүй байгаа нь эдгээр бичлэгүүдээс харагдаж байна.

Сүүлийн 7 хоногоос Хэрлэн голын эх хэсгээр ихээхэн хэмжээний бороо орж эхэлсэн учраас голын урсац нэмэгдэх төлөвтэй байна.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. ГИШҮҮНИЙ БУРУУ гуай өгүүлрүүн:

    Гэхдээ л шороотой элсээр далан босгосон нь буруу л байхгүй юу даа. Тэгээд л бол оо. Одоо яаж ч бичээд нэгэнт факт бол факт. ГИШҮҮНИЙ БУРУУ. Далан босгодог нь ч буруу, дүү нь баавгайн сарвуу гаргах гэж байгаад баригддаг ч буруу.

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Дорнод гурил гээд л шаагилдаад байхын болсон болоогүйг сэтгэгдэл бичдэг хүмүүс мэдэхгүй ш дээ.Хаасан ч юм уу хаагаагүй ч юм уу юм хийхгүй байж амаараа хөөсөрдөг хүмүүсийн буруу ш дээ

  3. хм гуай өгүүлрүүн:

    Дорнод гурилаас болсон ч бай үгүй ч бай голын гольдролыг өөрчилж, хааж тавих нь буруу шд.

  4. 8-р бага Эрдэнэ гуай өгүүлрүүн:

    Ер нь нутгийн компани усаа ашиглаж тариа ногоогоо тарихад яадгийн?Ямар Хэрлэн голд алт ухаж угаасан биш дээ,Манайхан дэндүү туйлшрах юм.Угаасаа энэ жил шиг голын ус бага болсоныг харсангүй!

  5. Зочин гуай өгүүлрүүн:

    Заавал Дорнод гурил руу буруу өгөх гээд үхэн хатан уулгалах хэрэг байна уу даа.Байгаль дэлхий ер нь хэмнэлээ алдаад гадаргын ус багасаж байгаа гээд л байхад хэдэн нөхөд ноход болчихоод л хуцаад л байхынмдаа

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Битгий гуц гахайн бомбоо минь

      • Зочин гуай өгүүлрүүн:

        Болорчулууны буруу л байгаасай гэсэн далдхан хүсэл атаархагчдын тархинд бүр тогтжээ

  6. Зочин гуай өгүүлрүүн:

    Дорнод гурил ус хааснаас болж ус татарсан нь үнэн байна. “Дорнод-Хэнтий аймгийн хилийн цэс орчим дахь Улаан эрэг гэдэг газар голын ус татарсан” гэнэ үү. Улаан эрэг гэдэг чинь Дорнод гурилын тариа байгаа Зүүн дөрөөгөөс нааш Булган сумын баруун хойно байдаг. Яаж ч бодсон ус ихтэй ч байсан голын урсгалыг нэг компани дураараа хааж боож болохгүй шүү дээ. Бичлэгээс харахад дээрээ хэвийн л байна шт.Буруугаа хүлээгээд уучлалт гуйхын оронд үхэн хатан ингэж байх хэрэг байна уу гишүү н минь

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Ээ хэхэ. Зүүн дөрөө чинь аймгаас 70 км, БаянОвоогийн Улаан эрэг аймгаас 200 км. Юугаа ч мэдэхгүй ийм л хүмүүс хэрүүл хийж, амьтны толгой эргүүлж улстөржиж байна даа. Хэлэх ч үг олдохгүй юм.

  7. Зочин гуай өгүүлрүүн:

    Тэгээд тэр зураг бичлэгээ тавиач, өөрсдөө явж авсан тэр зураг бичлэгээ

  8. Зочин гуай өгүүлрүүн:

    Дэлгэр гэж биеэ үнэлэгч авгай болимоорсон доо. Дэндүү улс төржүүлж яахгээвдээ. АН-ын П.Батчимэгийн явуулгаар ингэж явах гээв дээ.Бүгдийг мэдэж байгаа шүү

  9. Зочин гуай өгүүлрүүн:

    Улаан Бадамсүрэн улс төржүүлж оноогоо ахиулахаа больчихоорой

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*