Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн нь үнэн гэв

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн Ажлын албанаас өнөөдөр сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сошиал орчинд шадар сайд У.Хүрэлсүхийг 4-6 залуус дагаж, тагнаж чагнасан талаархи мэдээлэл цацагдаад  буй. Үүнтэй холбогдуулан Шадар сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан “Ийм явдал болсон нь үнэн. 2017 оны долоодугаар сарын 3-ны өдөр бид Тагнуулын ерөнхий газарт болон  Авлигатай тэмцэх газар хандсан байгаа. Шадар сайдын хувьд уг асуудалд нухацтай хандах чиглэл өгсөн. Энэ асуудал  хуулийн шүүхийн байгууллагаар одоо шалгагдаж байгаа гэж ойлгож байгаа”  гэж тодотгосон юм.

Мөн энэ үеэр Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр ТЕГ, АТГ-т хүргүүлсэн албан тоотыг уншиж танилцууллаа. Дээрх албан тоотод “Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, нэр төрд халдахаар нэр бүхий хүмүүс зохион байгуулалттай хэрэг үйлдэж болзошгүй тул яаралтай шалгаж өгнө үү” гэжээ. Мөн Шадар сайдын Ажлын албанаас энэ асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Ж.Энхбаярт хандсан байна.

 

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*