Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Дорнод гурил” ХХК-иас мэдэгдэл гаргалаа

Хэрлэн голын ус татралтыг “Дорнод гурил” ХХК-ийн Зүүн дөрөө дэх тариан талбайн усжилтаас болсон гэх яриа сошиал сүлжээнд гараад буй. Тэгвэл энэ асуудлаар тус компаниас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:

“Дорнод гурил” ХХК-ийн Цагаан овоо сумын нутаг дэвсгэрт байрлах “Зүүн дөрөө” тариа бригад нь Дорнод нутгийнхаа ард иргэдийн хүнсний ногоо, улаанбуудай, тэр дундаа төмсний хэрэгцээг сүүлийн 10 гаруй жил 80-100% хангасаар ирсэн билээ.

Бид улаанбуудай болон төмсийг Дорнод аймгийн Халхгол, Булган, Цагаан овоо зэрэг нутгийнхаа эрүүл хөрсөнд тариалж Дорнод аймгийнхаа хүнсний хэрэгцээг тасралтгүй хангахаар бүхий л хүчин чадлаараа чармайн ажиллаж байна.

Хэрлэн гол маань энэ жил цаг агаарын нөхцөл байдал, хэт халалт, бороо орохгүй удсанаас ширгэлт өгч, тариан талбайд усалгаа хийх боломжгүй болж ургацаа алдахад хүрсэн. Энэ жил ганцхан Дорнод аймаг гэлтгүй Монгол улс даяараа нийт ургацынхаа 70%-ийг алдахад хүрч, тариаланчид бид төдийгүй Монгол улс их хэмжээний хохирол амсахад хүрээд байна.

Энэ тал дээр аймгийн удирдлага, холбогдох байгууллагууд, бодлогын хүрээнд тариаланчдаа дэмжиж тулгарч буй асуудлыг шийдэх гарц нь болж ажиллах ёстой.

Хэрлэн голын эх авдаг Хан Хэнтийн байгалийн цогцолбор газарт 16 хоногийн түймэр гарч усны тэжээгдлийн орчимд “Ган” үүссэн, мөн хэт халалт, бороо оролгүй удсанаас Хэрлэн гол, түүний салаа, сувгийн ус тасарсан байдалтай байна гэж мэргэжлийн байгууллага тогтоосон.

Гэтэл дээрхи асуудлыг манай компанид холбогдуулан Улс төржүүлж, Хэрлэн голын усны татралтын асуудлыг Зүүн дөрөө тариан талбайн усжилтаас болсон мэтээр /social орчин, favebook/-ээр ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч талцуулж, “Дорнод гурил” ХХКомпанийн болон үүсгэн байгуулагч Улсын их хурлын гишүүн /Х. Болорчулуун/-ийг харлуулах оролдлого хийж байгаад харамсаж байна гэжээ.

Зүүн дөрөө тариа бригад нь Дорнод аймгийн төвөөс баруун тийш 70 орчим км-т байрладаг. Хэрлэн голын ус татралт, замагжилт зөвхөн энэ хэсэгт төдийгүй аймгийн төвөөс баруун тийш 130 орчим км зайтай Хөлөнбуйр сум, Хэнтий аймгийн зүүн захын сум болох Баян-Овоо орчимд ч үзэгдэж, хүн мал уух усгүй болж байгаа тухай нутгийн иргэд мэдээлсээр байгаа юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Дорнодын ганц амь амжиргаа, хүнс хоол залгуулж байгаа үйлдвэр рүүгээ их улс төржлөө дөө.АН-ын нэр хүндийг шалны алчуур болгож байгаа Дэлгэр мэтийн авгай нар арай ч дээ.Улс төргүй амар тайван Дорнодчууд амьдарч байгаа шүү.Биднийг дотор нь муудуулах гэж их оролпдох юм зайлуул

  2. dornod гуай өгүүлрүүн:

    xentii nyryynaas ex avdag golyyd ygaasaa tatarch bgaa ene jil boroo us bagataig bygl medej bgaa cn delger badamsyren l medexgyi baiw .xynii bolovsrol gej ……

  3. ZOCHIN гуай өгүүлрүүн:

    BURUUGAA HULEEHGUI YUM GOL TATARAD US BGADAAD BHAD IN ULAM URSGALIIN IN HAAJ CHAAD YU GJ DONGOSOOD BGA YUM BE

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Анх нарийн гол руу нэг удаа ус оруулахад нь хүмүүс эсэргүүцсэн. Түүнээс хойш дахиж ус татаагүй гэсэн шдээ

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Аль хэдийн мэдэгдэл гарчихгүй. Байдлыг хүмүүс ойлгож байгашдээ.Дэлгэр тэргүүтэй авгай хүүхнүүд,дагаж аятайхан харагдах гэсэн долдойнуудын хөөрцөглөлт байна даа гэж дүгнэж байна.Манай АН-д хаана байхаа мэдэхгүй, хаана үг хэлэхээ ухаарахгүй сөхөөгүй бялдууч нар гэж байхынмаа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*