Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хэнтэйн нуруунаас эхтэй голуудын урсац бага байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын гол мөрний наймдугаар сарын урсацын прогнозыг гаргажээ. Энэ сард Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Идэр голын эх, Хангай нурууны өврөөс усжих Завхан гол, Алтай нуруунаас эх авах Ховд гол мөн Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд олон жилийн дунджаас 10-60 см ахиу байх төлөвтэй байна. Харин Орхон голын нийт уртын дагууд мөн Хэнтэй нуруунаас усжих Туул, Хараа,  Ерөө, Тэрэлж, Онон, Хэрлэн, Халх зэрэг голуудын хувьд олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа юм.

Хэдийгээр ихэнх томоохон  гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, байх хэдий ч сарын зарим өдрүүдэд гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон  хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэн үерийн түвшинд хүрч, цөөхөн хоногоор үерлэж болзошгүй ба түр зуурын аадар борооны улмаас хуурай гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой.

Иймд гол мөрний сав газарт нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж, хуурай сайр, гуу жалгын  ойролцоо болон ам тосон бууж суурьшихгүй байхыг ЦУОШГ-аас зөвлөж байна.

Гол мөрөн –харуулын нэр

8 дугаар сарын олон жилийн8 дугаар сард ажиглагдах
дундажөнгөрөлт,м3/сдундаж
түвшин,смөнгөрөлт,м3/сХамгийн ихХамгийн багатүвшин, смөнгөрөлт,м3/с
1Сэлэнгэ мөрөн – Хялгант сум290552866257410645
2Сэлэнгэ мөрөн – Зүүнбүрэн сум282611728176340350
3Орхон гол – Орхон сум21011699.614.814034.0
4Орхон гол – Сүхбаатар сум27726448823.1195155
5Эг гол – Эрдэнэбулган сум23645.210911.521022.0
6Дэлгэрмөрөн – Мөрөн сум19264.42367.66210100
7Бэлтэс гол – Баянзүрх сум3578.2714.20.5636010.0
8Идэр гол – Зүрх баг17173.220115.4205110
9Хануй гол Эрдэнэмандал сум27917.535.72.312505.25
10Туул гол – Улаанбаатар хот16057.21243.9214532.0
11Хараа гол – Баруунхараа сум18829.870.03.401508.70
12Ерөө гол – Ерөө сум32912921013.829071.0
13Онон гол – Биндэр сум18291.974.75.7615048.0
14Хэрлэн гол – Өндөрхаан сум20963.047.36.6817025.5
15Хэрлэн гол – Чойбалсан сум15135.252.21.9811514.0
16Халх гол Сүмбэр сум21472.215317.414065.0
17Завхан гол -Гуулин17327.81053.4120525.5
18Богд гол – Улиастай сум18511124.21.071005.95
19Түй гол – Баянхонгор сум15031.713.91.1413011.5
20Ховд гол – Мянгад  сум17512619343.7195160
21Булган гол – Булган сум1999.2429.73.0319511.5
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Цүнх барьж, бөгс долоосоор албан тушаалд очдогийн дараагийн нэг жишээ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргаар амны салиа нь арилаагүй, албан тушаалын мөрөөдөл болсон хүүхэд очиж байгаа сурагтай. Аймгийн дарга маань залуучуудаа дэмжиж байна гэж үүнийгээ хэлдэг. Залуучуудыг ингэж албан тушаалаар угжиж дэмждэггүй юмаа. Ажиллуулж, нухаж, хөдөлмөрийг нь шударгаар үнэлж, шат шатаар ахиулж дэмждэг юм. Төрдөө зүтгэж буй түмэн олон, төрийн албан хаагчдын итгэлийг хөсөрдүүлж дэмждэггүй юм. Ирээдүй хойч залуучуудыг маань бөгс долоогч, цүнх баригч цагаан захтан бүү болго л доо.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*