Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Гол нуурын усны түвшин буурсаар

Дорнод аймгийн нутгаар урсдаг гол нууруудын усны түвшин багассаар байна. Тухайлбал Хэрлэн голын усны түвшин 7-р сарын 12-ны байдлаар Чойбалсан хот орчимд 88 см байсан бол өнөөдөр 12 см-ээр, Улз голын усны түвшин Баян-Уул орчимд 121 см байсан бол өнөөдөр 10 см-ээр, Халх голын усны түвшин 6-р сарын 15-ны байдлаар 152 см хүрч байсан бол өнөөдөр 18 см-ээр тус тус багасаад байна.

Харин 7-р сарын эхээр Чулуунхороот орчимд татраад байсан Улз гол 7-р сарын 8-аас дахин урсаж, усны түвшин нь одоогоор 85 см байна.

Буйр нуурын хувьд яг нэг сарын өмнө буюу 6-р сарын 27-ны ажиглалтаар 192 см гүн байсан бол өнөөдрийн байдлаар 8 см татраад байгаа аж. Аймгийн УЦУОШГ-ын Ус судлалын станцын ажиглалтын мэдээллээс:

Сумын нэрГолын нэрУсны түвшин (см)Усны температур (OC)
Баян-Уул сумУлз гол11113
Чулуунхороот (Эрээнцав) сумУлз гол8512
Халхгол сумХалх гол13416
Чойбалсан хотХэрлэн гол7618
 Халх гол сумХалх гол39520
Халхгол сумБуйр нуур18418
Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. иргэн гуай өгүүлрүүн:

    Энэ байгаагаас багассан байна лээ Хэрлэн голын хувьд 76см байсан бол өнөөдрийн байдлаар лав 20-50см хавьцаа болсон усны урсгал муудсан замаг ихэссэн зэрэг хаа нэг газраа тасарсан эсвэл боосноос болсон болов уу

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*