Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аялал зугаалгаар явахдаа зам тээврийн ослоос сэргийлье

Халхгол суманд орших Буйр нуур, БНХАУ-ын Манжуур хот, Рашаант хот руу чиглэсэн аялал, жуучлал, амралт, зугаалгын хөдөлгөөний урсгал жирийн өдрүүдээс эрс нэмэгдэж байна

Иймд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор улс хоорондын болон орон нутгийн чанартай авто замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцох, хамгаалах бүс, малгай, хүүхдийн суудлын хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Жолооч, зорчигч та өөрийн тээж яваа ачаа, замын нөхцөл байдалд хурдыг зөв тохируулж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөндөө соёлтой, дүрмийн дагуу оролцохыг зөвлөж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*