Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Г.Анхбаяр Азийн аваргын тэмцээнд оролцоно

Дорнод аймгийн таеквондогийн шигшээ багийн дасгалжуулагч Г.Анхбаяр ирэх сарын эхээр БНСУ-д болох Паратаеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ. Тэрээр өмнө нь Паратаеквондогийн Ази тивийн аваргаар шалгарч  байсан ОУ-ын хэмжээний мастер цолтой тамирчин юм.
Энэ удаад Г.Анхбаяр Солонгосын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл сургуулилт хийх шаардлагатай болжээ. Дорнод аймгийн ХБИ-ийн холбооноос аймгийн удирдлагад хүсэлт тавьсны дагуу Г.Анхбаярын бэлтгэл сургуулилтад шаардагдах зардлыг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Сүүлийн жилүүдэд спортын салбарыг бодлогоор дэмжсэнээр Дорнод аймгийн тамирчид бүхий л төрөлд амжилт арвин явна. Оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд 42 удаагийн уралдаан тэмцээнд 823 тамирчин оролцож, 74 алт, 88 мөнгө, 91 хүрэл медаль хүртжээ.
Д.Дэлгэрмаа
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*