Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Баян-Уул сумын нутгаас хадны сүг зураг олджээ

Тус сумын Эрээн багийн төвөөс хойд зүгт холгүй хар зам дээр хэвтээ байрлалтай том жижиг чулуун дээрх хадны сүг зурагтай төстэй зүйл олдсон тухай мэдээллийг иргэдээс ирүүлсний дагуу энэ сарын 15-нд аймгаас ажлын хэсэг гарч малталт хийсэн байна.
Яг улаан зам дээр байдаг учир халцарч үрэгдэхээс нь болгоомжилж, богино хугацаанд малталт явуулжээ. Малтаж үзэхэд хадны сүг зураг бүхий том, жижиг 3 ширхэг хөхөвтөр өнгийн билүү чулуу илэрсэн аж.  Дорнод аймгийн нутгаас ийм төрлийн хадны сүг зураг олдсон тохиолдол тун ховор гэнэ.
Эхний таамгаар дээрх олдворуудыг 2500-3000 жилийн тэртээх үетэй холбож байгаа юм. Цаг хугацааны хувьд яг хэдий үетэй холбогдох талаар нарийн судалгааг удахгүй эхлүүлнэ гэж тус аймгийн МХГ-ын Зүүн бүсийн Соёлын асуудал хариуцсан улсын байцаагч Б.Мангалжав ярив.
Малталт хийсэн ажлын хэсгийнхэн сүг зургуудыг өнөөдөр Дорнод аймгийн музейн захирал Н.Энхбаярт хүлээлгэн өглөө.
Д.Дэлгэрмаа [Монцамэ Дорнод]
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. chuka гуай өгүүлрүүн:

    bur 2 jilin omnoos il garch hashalj hamgaalsan soelin ug oldvorig nutag orond ne bailgaj bologui emu ene tal deer nutgiinhan avch ybsand mash gomdoltoi bga chimeegui bj bj gent l sana zovdon humuus avad yvah eum uul ne manai nutag chini aylal juulchlalin tob boloh uzej harah zuil ihtei hun bur duulin ued madh ih ochdog bolson shsn nutag shuu tahilgatai uultai nutgin mini chulu shoroog zaaval hondoj sendiileh herg bsan ch emu ugui emu nutginhan mini setgegdele bichij uldeene uu

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*