Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн баяр наадмын тов

Ардын хувьсгалын 96 жил, аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах аймгийн хорооны даргаар Засаг даргын орлогч Ш.Ёл, Дэд даргаар аймгийн ЗДТГ дарга, П.Бат-Өлзий, Нарийн бичгийн дарга, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх нар томилогдлоо.

Баяр наадмын ажлын хэсэг өчигдөр хуралдаж наадмын салбар хорооны гишүүдийг танилцуулж, салбар хороодын ажиллах чиглэл үүргийг өгсөн байна.

Энэ жилийн баяр наадмын онцлог нь МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорнод аймаг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнагдсантай холбогдуулан аймгийн хэмжээнд байгууллагуудын дунд өндөр бүтээлийн аянг өрнүүлэн ажиллах юм.

Энэ жилийн баяр наадмыг салбар хороодыг Үндэсний бөхийн, Морин уралдаан, Сурын харваа, Шагайн харваа, Баяр наадмын нээлт, хаалт, соёл, урлагийн, Нийгмийн дэг журам, хяналт тавих, Худалдаа үйлчилгээний, Хотын тохижилт, Зочид төлөөлөгчид, асрын үйлчилгээ хариуцсан, Баярын хурал, шагнал, хэвлэл мэдээлэл хариуцсан зэрэг 10 салбар хороод ажиллах юм.

Аймгийн баяр наадам, Ардын хувьсгалын 96 жил, аймаг байгуулагдсаны 86 жилийн ойг 2017 оны 07 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм. Харин сумдаас ирүүлсэн саналыг үндэслэн сумдын баяр наадмын товыг аймгийн Засаг дарга захирамжаар дараах хуваарийн дагуу баталжээ.

Аймаг, сумын баяр наадмыг тогтоосон хугацаанд, баталсан төсвийн хүрээнд, өндөр түвшинд зохион байгуулахыг аймгийн баяр, наадам зохион байгуулах хороо, сумын Засаг дарга нарт тус тус даалгажээ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*