Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр авто уралдаанд тэргүүн байр эзэлжээ

Монголын бартаат замын авто мастеруудын холбооноос зохион байгуулж буй “Мазаалай кап 2017” авто уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд морингийн даваанд явагдлаа. Энэ удаагийн тэмцээн мэргэжлийн, сонирхогчийн, хүнд даацын авто машины уралдаан гэсэн гурван ангиллаар явагдсан юм.
Тэмцээний мэргэжлийн ангилалд 19 шилдэг тамирчин өрсөлдсөнөөс “Татах хүч моторс”-ын тамирчин Батбаяр замыг 7 минутанд туулж түрүүлсэн бол дэд байрт спортын мастер Хүрэлчулуун замаа 8 минут 30 секундэд дуусгаж орсон байна. Уралдааны гуравдугаар байрт өнгөрсөн жилийн аварга спортын мастер Сод-Эрдэнэ шалгарсан.

Тэмцээний сонирхогчдийн ангилалд Дорнод аймгийн тамирчин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр түрүүлж алтан медалийн болзол хангасан бол Ариунболд, Мөнхбаяр нар удаалсан юм. Тэмцээний тусгай шагналыг цорын ганц эмэгтэй оролцогч Сарантуяад олгосон бөгөөд сонирхогчийн ангилалд 8 дугаар байрт шалгарсан юм. Энэ жилийн тэмцээнд шинээр нэмэгдсэн хүнд даацын машины уралдаанд 9 тамирчин өрсөлдөж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Отгондорж тэргүүлсэн бол Сэлэнгэ аймгийн тамирчин Нямдаваа удаалсан. Тэмцээнийг ирэх жилүүдэд олон улсын тэмцээн болгон өргөжүүлэх зориготой байгаа талаар тэмцээний зохион багуулах хорооны гишүүн “Монголын авто мастеруудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн н.Батсайхан хэлж байсан юм.

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Anonymous гуай өгүүлрүүн:

    энэ ямар манай Дорнодых юмуу УБ руугаа зайлвал таарна

  2. зочин гуай өгүүлрүүн:

    мундаг залуу шүү. Ажлаа ч хийнэ алжаалаа ч тайлж чаддаг хүн. Залуучууд бид энэ хүнээс сурах юм их бий шүү. Дорнодынхон таниар бахархаж байна.

  3. Anonymous гуай өгүүлрүүн:

    Манай гишүүн мундаг байна шдээ. Удахгүй Катар раллид нэр нь дуулдана даа. Ажлаа өгөөд явчих явчих.

  4. Anonymous гуай өгүүлрүүн:

    Номтойбаяраа, сда минь чи ажлаа хийгээч

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*