Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ихэр хүүхэдтэй болон Одонтой залуу ээжүүдийн санал бодлыг сонслоо

Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 11-нийг “Залуучуудаа сонсох өдөр” болгож, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгох зорилт тавьсан билээ. Уг захирамжийн хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 11-ний уулзалтаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ихэр болон алдарт эхийн одонтой ээжүүдийг хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
IMG_0123

Тус уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын дарга Л.Наранхүү нарын холбогдох байгууллагуудын дарга, мэргэжилтнүүд оролцлоо. Уулзалтын үеэр байгууллагууд өөрийн салбарын бодлогын хүрээнд уулзалтад оролцогчдоос гаргасан саналыг судлан ажил хэрэг болгох талаар хариулт өгч мөн БОЭТ-ийн сургалт, сурталчилгаа, гадаад харилцаа, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал н.Ууганцэцэг “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн онцлог”-ийн талаар мэдээлэл өгсөн юм. Уулзалтын төгсгөлд Алтан гадас одонт хөгжимт драмын театрын Сонгодог хөгжмийн тоглолтыг хүрэлцэн ирсэн ээжүүд болон гэр бүлд зориулан толилуулав.

IMG_0162

Уулзалтанд оролцогч залуучуудаас гарсан санал:
– 18 нас хүрч өрх тусгаарлаж буй залуучуудад Монгол гэр олгодог болох
– Малчин, саальчдыг бэлтгэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, залуу малчдыг бэлтгэх ажлыг зохион байгуулах
– Залуучуудын гарааны бизнесийг дэмжих /хүүхэд, залуучуудын хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, аж ахуйн нэгж/
– 4-өөс дээш настай ихэр хүүхдэд төрөөс дэмжлэг үзүүлэх
– 5-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сувилалд хамруулмаар байна
– Залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг гаргалаа.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Олон хүүхэдтэй болон ихэр хүүхэдтэй гэр бүлд чиглэсэн орон нутгийн бодлого арга хэмжээг төлөвлөн, үе шаттай хэрэгжүүлнэ хэмээн уулзалтын үеэр онцоллоо.

IMG_0129 IMG_0139 IMG_0150 IMG_0134 IMG_0148 IMG_0174

Уулзалтад оролцсон нийт ээжүүд болон залуу гэр бүлдээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Zochin гуай өгүүлрүүн:

    Ene uschin avgai yund ch hamaaagui sabsagnaj yvah yum

  2. Иргэн гуай өгүүлрүүн:

    Томоохон үйлчилгээний төвүүд, төрийн байгууллагуудын /цаашлаад бүх үйлчилгээний газрууд/ ордог хаалгыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгомоор байна. Хүүхдээ тэрэгтэй нь түрээд гадуур ажил хөөцөлдөхөөр нэг газрын гадаа очоод орж чадахгүй гацах юм. Хааяахан ингэж явдаг бид нарт ийм хэцүү байхад тэргэнцэртэй иргэдэд ямар хэцүү байдаг нь ойлгомжтой. Хүний чанар муудсан юмуу туслаад өгөх хүн ч олддоггүй юм байна лээ.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*