Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж байна

-Түргэн тусламжийн автомашин, Томографийн аппарат, мэс заслын гэрэл, ходоодны дуран, хяналтын монитор, нярайн инкубатор, нярайн дулаацуулах ширээ гэх мэт олон тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэжээ-

Дорнод аймгийн БОЭТ болон Гурванзагал, Чойбалсан, Сэргэлэн сумдын Эрүүл мэндийн төвүүдэд нийт 5 ширхэг түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөх ёслол Эрүүл мэндийн яаманд боллоо.  Аймгийн эрүүл мэндийн салбарт хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмж, автомашинуудын хөрөнгө зардлыг шийдвэрлүүлэх талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хөөцөлдсөний дагуу Эрүүл мэндийн сайдын багцад тусгуулж, эхний ээлжинд эдгээр автомашинуудыг хүлээн авч байна.

Түүнчлэн Дорнод аймагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох компьютерт томографийн аппарат, мэс заслын гэрэл, ходоодны дуран, хяналтын монитор, нярайн инкубатор, нярайн дулаацуулах ширээ, нярайн шарлагын аппарат, В, С вирус тоолох аппарат, багийн эмчид 10 мотоцикль гэх мэт шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилт бүрэн шийдэгдсэнийг мэдэгдэж, батламж гардуулсан юм.

Эдийн засаг хямарсан энэ цагт байтугай хямралгүй байх үед ч энэ удаагийнх шиг өндөр хэмжээтэй хөрөнгө оруулалтууд нэг дор хийгдэж байгаагүй гэдгийг Дорнод аймаг дахь БОЭТ-ийн дарга Д.Должин ярьж байв. Ялангуяа компьютерт томографийн аппарат, туулах чадвар сайтай автомашин, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлснээр эмч, эмнэлэгийн ажилтнуудын бүтээмж, үйлчилгээний чанарт ахиц авчирна хэмээн онцолж байсан юм.

Ийнхүү 2017 онд Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалтууд автомашинаа хүлээж авснаар эхэллээ.  БОЭТ болон сумдын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд хөрөнгө санхүүг хөөцөлдөж шийдвэрлэсэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарт баярлаж талархсанаа илэрхийлсэн юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. ZOCHIN гуай өгүүлрүүн:

    PE DOLJIN DARGAA TANAI EMCH NAR DENDUU MUU MEDLEGTEI BN SHU YALAGUYA MESIIN EMCH NAR CHINI DAANCH MUU GJ HELHEES UUR UG ALGA

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Болж л байна ш дээ. Нутгийн хүний хандлага цаанаа өөр байдаг. Болорчулуун Дорнодыг төрөх эмнэлэгтэй болгож өгсөн гэдгийг сайн мэдэх юм.

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Төрөх эмнэлгийн төсвийг чинь Алтангэрэл төсөвт суулгаж байсан юм аа.

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Гишүүнээ, илүү өөр, өргөн цар хүрээтэй юм хийгээч, сэтгэ, сэтгэ

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Ta buhend bayarlalaa. Sain baina

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*