Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хүнийг санаатай алах гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийн талаарх судалгаа хийжээ

Дорнод аймгийн прокурорын газрын 2017 оны 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн хэмжээнд гарсан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг буюу “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн гаралт, гэмт хэрэг үйлдэгчдийн нас, хүйс, ажил эрхлэлтийн байдал, боловсрол, гэмт хэрэг гарсан газар, гэмт хэргийн улмаас учирсан гэмтэл, хохирол, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хэргийн шийдвэрлэлт зэргийг 2016 оны бүтэн жилийн байдлаар судалжээ. 2016 онд тус аймгийн Прокурорын газраас 11 хэргийн 15 хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд 7 хэрэг суманд үйлдэгдсэн нь 63.6%, 8 хүн дээрх гэмт хэргийг согтуугаар үйлдсэн 53.3% буюу дийлэнхи хувийг эзэлж байгаа юм байна.

Гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцлийн хувьд хөдөө, сумдын эрхэлсэн тодорхой ажилгүй иргэдийн дунд ахуйн хүрээний архидалт их байгаа, найз, нөхөд, төрөл садангийн холбоотой хүмүүсийн хоорондын хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй, согтуурсан үедээ хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Энэхүү судалгаагаар хүнийг санаатай алах гэмт хэргийн шийдвэрлэлт, шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан үндэслэл, шалтгааныг судалж, хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагааг удаа дараа сунгаж удаашруулах, шүүхээс мөрдөн байцаалтанд хэрэг буцаахгүй байх, хэргийн зүйлчлэл шүүхийн шатанд өөрчлөгдөн зүйлчлэгдэх явдлыг гаргахгүй байхад онцгой анхаарч ажиллах талаар хяналтын прокуроруудад “Мэдээлэл” хүргүүлж, судалгаанд үндэслэн дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар Аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлд “Мэдэгдэл” хүргүүлж ажиллажээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*