Дорнод аймгийн мэдээллийн сайт

Газраа чөлөөлж өгөх хүртэл Жастын ШТС-аас бензин авахгүй байхыг уриалав

яйт

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун  арын төв замын ажлын явцтай танилцах үеэр замын ажилд саад учруулж буй ШТС-аас бензин авахгүй байхыг уриаллаа.  Тэрээр ярихдаа:

Хойд зам маань нэлээд зовлон үзсэн зам. Улсын болон орон нутгийн төсөвт байсгээд л засварын мөнгө гэж тавьдаг. Чанартай засч чаддаггүй. Сонгууль болохоор Зам тээврийн сайд нь ирээд 200 м зам тавиад л сонгуулийн шоу хийчих жишээтэй. Миний хувьд Дорнодчуудынхаа саналын дагуу нэг сайхан замтай болъё гэсэн саналтай байж байгаад гурван жилийн өмнө зураг төсвийг нь улсын төсөвт тусгаж, 2019-2020 оны төсөвт зам барих 10,9 тэрбум төгрөгийг тусгасан.

Хойд замын бүтээн байгуулалтын ажил 6-р сардаа багтаж хучилтаа дуусгаж, 7-р сард замын хажуугийн явшган болон дугуйн зам, гэрэлтүүлэг тавигдах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Зам барихад газар чөлөөлөлтийн асуудал тулгамдаж байна. Айл өрх, сургууль, бизнесийн байгууллагууд маань ухамсраараа газраа чөлөөлж өгч байгаа. Гэтэл МТ, Жаст компанийн ШТС-ууд тээглэчихээд газар чөлөөлж өгөхгүй байна. МТ компанийн газар эзэмших гэрээний хугацаа дууссан тул чөлөөлж өгөхөөр болсон. Харин Жаст компани тээглэсэн хэвээр.

Жаст компани Эрдэнэт үйлдвэрийг ӨАБНУ-ын Стандарт банкны барьцаанд тавиад 109 сая доллар зээлчихсэн. Энэ асуудлаас болоод Монгол Улс арбитрын шүүх дээр ялагдаж,  40 сая төгрөг төлчихөөд байгаа. Үлдсэн 60 хувьд нь Жастын хөрөнгийг битүүмжилж авсны нэг нь энэхүү ШТС-ын газар юм.

Энэ колонкийг зайлуулах гэж Дорнод аймгийн удирдлага ажиллаж байгаа боловч маш удаашралтай байна. 39 сая төгрөгөөр колонкийн газар чөлөөлүүлэх үнэлгээ гарсан ч Жаст компанийнхан үнэлгээ бага байна гэсэн шалтаг хэлээд хойш суугаад байгаа. Бусад бүхий л иргэд, албан байгууллага сэтгэл зүрхээрээ, санаачилгаараа газар чөлөөлөөд өгч байхад бүтээн байгуулалтад саад учруулаад ганцаараа хойш суух нь зохимжгүй юм. Иймээс замын бүтээн байгуулалтыг саатуулж байгаа Жастын ШТС-аас бензин шатахуун авахгүй байхыг Дорнодчууддаа уриалахаас өөр арга алга гэв.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*