Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдааны тэмдэглэлээс

Аймгийн төр, нутгийн захиргааны болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтны 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шуурхай хуралдааны тэмдэглэлээс:

НЭГ: Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дараах үүрэг даалгаврыг өгөв

Үүнд:

1.1 .Иргэд, олон нийтийн өмнө тулгамдаж буй олон талт асуудлыг оновчтой шийдвэрлэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран үйл ажиллагаагаа уялдуулан ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Гаалийн газрын даргад,

1.2.Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хийсэн Гаалийн газрын мэдээллийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад,

1.3.Дорнод их сургууль, Политехникийн коллөж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн ирэх оны хичээлийн шинэ жилийн /2017-2018 он/ зорилт, бодлогын хамтын үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, иргэдийн Төлөөлөгчдийн хурал, холбогдох агентлаг, байгууллагуудтай хамтран уулзалт зохион байгуулахыг төв, орон нутгаас удирдах Зөвлөлд сонгогдсон удирдлагуудад,

1.4.Хэрлэн сумын 6, 7 дугаар багуудад гарч буй гэмт хэргийн гаралтыг бууруулах, нийгмийн дэг журмыг хангуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой санал боловсруулж, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Цагдаагийн газрын дарга нарт,

1.5.”Эрүүл нийгэм-таны оролцоо” аяны хүрээнд зохион байгуулах ажлын • төлөвлөгөөнд тусгасан архидан соггуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд төрийн албан хаагчдын манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор “Архигүй хамт олон”, ‘Архигүй сум” шалгаруулах болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийн дагуу тайлан мэдээг өмнөх онтой харьцуулан 06 дугаар сарын 31-ээр тасалбар болгон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлэхийг нийт байгууллагын удирдлагуудад,

1.6.Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж нийгмийн хэв журмыг зөрчсөн албан хаагчдын тоо буурахгүй байгаа тул удаа дараа зөрчил гаргаж буй төрийн байгууллагыг холбогдох дээд байгууллагад нь уламжлан, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргад,

1.7.Аймгийн Засаг даргын Тамгын газрын “Иргэд хүлээн авах төв”, ‘Нээлттэй утас-70582233′ дугаарын утсанд иргэдийн ирүүлсэн санал хүсэлтийг. Баасан гарагийн аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод шуурхай дээр эцсийн байдлаар нэгтгэн дүгнэж зөвлөмж хүргүүлэх, шаардлагатай асуудлуудыг аймгийн төр, нутгийн захиргааны болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хуралдаанд танилцуулан дүгнэлт хийхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст,

1.8.Такси үйлчилгээний жолооч нарыг сайн дурын үндсэн дээр жилд 2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах талаар санаачлагатай ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар. Автотээврийн Үндэсний төвийн Дорнод салбарын удирдлагуудад.

1.9.Иргэний нисэхийн Ерөнхий газраас сумдад бага оврын нисэх онгоцоор шуудан хүргэх судалгааны ажил хийгдэхтэй холбогдуулан тус үйл ажиллагаанд идэвхитэй оролцон бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт, дүнг энэ 7 хоногг танилцуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст,

1.10 Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах үйл ажиллагаа энэ 7 хоногт явагдах тул тухайн нэгжид шаардлагатай тохиолдолд албан хаагчдыг сэлгэн томилж зохих хууль, дүрмийн талаарх мэдээллийг аймгийн Төрийн албаны зөөлөлөөс авахыг нийт байгууллагын удирдлагуудад,

1.11.”Дорнод марафон” бүх нийтийн гүйлт, ‘Автомашингүй өдөр” 05 дугаар сарын 27-нд болох тул хамтарч ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн удирдлагуудад, бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,

1.12.”Хан-Уулын тахилгыг зохион байгуулах тухай’ аймгийн Засаг даргын 2017 оны А/242 дугаар захирамж гарсантай холбогдуулан бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг ажлын хэсэгт,

ХОЁР: Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:

2.1.Төрийн албаны салбар зөвлөлөөс хувийн хэргийн бүрдлийн шинэчлэлт хийх талаар албан бичиг хүргүүлсэн боловч хугацаандаа ирүүлээгүй, ирүүлсэн зарим материал нь шаардлага хангахгүй байгаа тул анхаарч ажиллахыг агентлагийн дарга нарт,

2.2-Аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлдэг танилцуулах хуудсыг сар бүр хүргүүлж, хамтран ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Гаалийн газрын даргад,

Аймгийн ЗДТГ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    гааль засаг даргад хамаатай л юм байх даа кккккккккк

  2. дондог гуай өгүүлрүүн:

    үнэндээ хөөрхий дөө , яана даа өөр ажил алга уу ядуу ард түмэнд ямар ажил хийхээр байна.тэр тамсагт яамаар байна

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    үнэндээ хөөрхий дөө , яана даа өөр ажил алга уу ядуу ард түмэнд ямар ажил хийхээр байна.тэр тамсагт яамаар байна

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Хөөрхийдөө

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*