Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хөшөө дурсгалууд нийтдээ 3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй нийтийн эзэмшлийн хөшөө дурсгал, эд зүйлс байна. Гэтэл нийтийн эзэмшлийн талбай дахь эд зүйлсийг эвдэж сүйтгэх тохиолдол өндөр байна. Тиймээс 11-р сургуулиас хөшөө дурсгалаа хайрлан хамгаалъя гэсэн уриалгыг гаргалаа. Чойбалсан хотод нийтийн эзэмшлийн гудамж талбайд 33 хөшөө дурсгал эд зүйлс байна. 47,7 га талбайг хамарсан 120 мянган мод сөөгтэй ногоон байгууламжтай байна.

Одоогийн байдлаар хөшөө дурсгал эд зүйлсийг үнэлсэн, нийтдээ 3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа бол ногоон байгууламжийн үнэлгээ хийгдээгүй байна. Нийтийн эзэмшлийн талбай дахь хөшөө дурсгал эд зүйлсийг арчлалт хамгаалалтыг ”Гэрэл сэтгэмж” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар хариуцан ажиллаж байна. Тус байгууллагын хэлж байгаагаар сүүлийн үед хөшөө дурсгал, явган зам, хогийн савыг эвдэж сүйтгэх тохиолдол нэмэгдэх болсон гэлээ. Одоогоор нийтийн эзэмшлийн гудамж талбайг хэн эвдэж сүйтгэж байгаа, санаатай юу үгүй гэдэгт дүгнэлт хийх боломжгүй. Гэсэн хэдий ч хүүхдүүдийг багаасаа нийтийн өмч хөрөнгөнд хайр гамтай хандаж байх зөв дадал эзэмшүүлэх зорилгоор 11-р сургууль хөшөө дурсгалаа хамгаалъя уриалгыг санаачлан сурагчиддаа зориулан хөшөө дурсгалын үнэ цэнэ ач холбогдлын талаар мэдээлэл сургалтыг зохион байгууллаа.

Нийтийн өмч бол бидний өмч гэсэн сэтгэлээр хүн бүр гудамж талбай дахь эд зүйлсэд хандах сэтгэлгээ дутагдаж байна. Тиймээс хүүхдэдээ одооноос нийтийн эзэмшлийн эд зүйлсийг эвдэж сүйтгэхгүй байхыг зааж сургахыг 11-р сургуулийн багш нар уриалж байна.

А.ИЧИНХОРЛОО
Мижи ТВ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*