Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хөнгөн атлетикийн Аймгийн АШТ-ээс…

2017 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн ПТК-ийн талбай дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 16-н байгууллагын 450 гаруй өсвөрийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдлөө.

Тус тэмцээн нь дараах төрлүүдээр 3-н ангилалаар явагдсан байна. Ингээд Бага ангийн нэгдсэн дүнгээр: 

1-р байр Г.Сүхбаатар дасгалжуулагчтай 12-р сургуулийн баг 771 оноогоор,

2-р байр М.Мөнх-Алтай дасгалжуулагчтай 8-р сургуулийн баг 593 оноогоор

3-р байр Б.Данзанхүү дасгалжуулагчтай Шинэ хөгжил цогцолбор сургуулийн баг 550 оноогоор

Дунд ангийн нэгдсэн дүнгээр:

1-р байр Ч.Ганбүргэд дасгалжуулагчтай 1-р сургуулийн баг 435 оноогоор

2-р байр Б.Данзанхүү дасгалжуулагчтай Шинэ хөгжил цогцолбор сургуулийн баг 396 оноогоор

3-р байр О.Ууганбаяр дасгалжуулагчтай Баян-Уул сумын ЕБ сургуулийн баг 374 оноогоор

Ахлах ангийн нэгдсэн дүнгээр:

1-р байр Л.Баяржаргал дасгалжуулагчтай 8-р сургуулийн баг 286 оноогоор

2-р байр н.Доржханд дасгалжуулагчтай Хан-Уул цогцолбор сургуулийн баг 250 оноогоор

3-р байр Б.Данзанхүү дасгалжуулагчтай Шинэ хөгжил цогцолбор сургуулийн баг 240 оноогоор тус тус эхний байруудыг эзэллээ.

Тэмцээний үеэр Хан-Уул цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ц.Пүрэвжав Олон улсын хэмжээний мастер, 5-р сургуулийн тамирчин Ренчинхүү спортын дэд мастерын цол тэмдэгээ тус тус хүлээн авсан байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*