Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Монгол бичгийн улсын олимпиадад Дорнодын багш, сурагчид амжилттай оролцлоо

Монгол бичгийн “Тэргүүний уншигч” шалгаруулах улсын 12 дугаар уралдаанд Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 7 дугаар ангийн сурагч С.Энхжин “Шилдэг уншигч” АЛТАН МЕДАЛЬ,

Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын 10 дахь удаагийн уралдаанд Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн багш Ч.Эрхчөлөө “ГУТГААР ” байр

Монгол бичгийн багш профессор Г.Дашийн нэрэмжит “Монгол бичиг бол бидний өмч” сэдэвт улсын 7 дугаар олимпиадад Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 7 дугаар ангийн сурагч С.Энхжин гуравдугаар байр “ХҮРЭЛ МЕДАЛЬ”,

Шинэхөгжил цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Азжаргал гуравдугаар байр “ХҮРЭЛ МЕДАЛЬ”, 12 дугаар сургуулийн багш Ө.Одмандах, Цагаан-Овоо сумын сургуулийн 8 дугаар ангийн сурагч Ц.Халиун, 12 сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Хулан, Flower сургуулийн 11 дүгээр ангийн сурагч У.Одмаа, Шинэхөгжил цогцолбор сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Х.Нарантуяа нар “Шагналт байр”-т тус тус шалгарлаа. Тус олимпиадын 7 дугаар ангийн төрөлд 260 гаруй, 8 дугаар ангийн төрөлд 160 гаруй, 9 дүгээр ангийн төрөлд 80 гаруй, 11 дүгээр ангийн төрөлд 70 гаруй, багш төрөлд 60 гаруй оролцогчид оролцсон байна.

Олимпиад, уралдаандаа амжилттай оролцсон багш, сурагчдадаа болон бэлтгэсэн багш нарт нь  баяр хүргэе.

БСУГ-ын Мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*