Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Д.Отгондалай медалийн төлөө тулалдана

Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна.  Тус тэмцээнд Монголын Үндэсний шигшээ баг МУГД Д.Батсүрэнгийн удирдлага дор бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа юм.

Тэгвэл тэмцээний эхний гурван өдрийн байдлаар дөрвөн боксчин шигшээ наймд шалгарч үлдээд байна. Тодруулбал, 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д Гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар тэмцээнээ үргэлжлүүлж байгаа бөгөөд өнөөдрөөс медалийн төлөөл тулалдана.

Тухайлбал тэмцээний 60 кг-д өрсөлдөж буй “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, МУГТ Д.Отгондалай өнөөдөр медалийн төлөөх тулаанд Казахстаны боксчин Адилет Курметовтой рингэнд хүч үзнэ.

Манай тамирчны хувьд өнгөрсөн сард болсон Тайландын эзэн хааны цомын тэмцээнээс алтан медаль хүртээд байгаа билээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. 70 nastai emee rita гуай өгүүлрүүн:

    Manaihan setgelin tenheetei baij uchraagaa zaabal yalj monglinhoo tugig undurt manduulhig husie.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*