Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд Дорнод аймгийн сургууль, хүүхдийн зарим байгууллагатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Дорнод аймагт ажиллах үеэр Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд тус аймгийн сургууль, хүүхдийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталсан билээ. Тэгвэл Дорнод аймгийн төв Чойбалсан суманд энэ үйл ажиллагааны хэрэгжилт сайн байна. Матад суманд 2 төв, Чойбалсан суманд 9 төв ажиллаж, 100 гаруй хүүхдийг хүмүүжих газартай, аав ээжийг нь ажил эрхлэх боломжтой  болгожээ. Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд Чойбалсан сумын “Саруул ирээдүй” хүүхэд харах төвөөр орсон юм.

Тус төв өглөө 7.30 цагаас орой 19.30 цаг хүртэл 12 цагаар тасралтгүй ажилладаг. Хүүхдийнхээ төлбөрөөр санхүүждэг юм байна. Дотроо хүүхэд харах төв, өдөр өнжүүлэх гэсэн хоёр хэсэгтэй. Өдөр өнжүүлэх төв 2014 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 1 ойгоос 2 ой хүртэл насны хүүхдүүд хүмүүжиж байна. Хүүхэд харах төвийг 2015 онд байгуулж 2-5 насны хүүхдүүдийг хамруулжээ. Энэ хоёр бүлэг нийт 33 хүүхэдтэй, цэцэрлэгийн багш мэргэжилтэй 3 багш ажилладаг.

Хүүхэд харах төвийн сарын төлбөр 70 мянган төгрөг, дээр нь хуулийн дагуу төрөөс өгөх 116 мянган төгрөгөө авч байгаа ажээ. Өдөр өнжүүлэхийн сарын төлбөр нь 150 мянган төгрөг, төрөөс ямар нэг нэмэгдэл авдаггүй гэлээ.

Эрхлэгч М.Саруул-Адъяа бизнесийн зээлээр авсан хувийн 3 өрөө орон сууцандаа хүүхэд харах үйлчилгээний төвийг байгуулжээ. Түүнээс гадна Батчимэг, Наранжаргал, Энхтайван нарын гурван багш өдөрт 12 цагаар ажиллаж байна. Хүүхдүүд өдөрт 5 удаагийн хоолтой. Байр тохилог, хоол унд тэжээллэг.Байнга сүүлээр бариа массаж хийж хүүхдүүдээ чийрэгжүүлж байгааг эрхлэгч М.Саруул-Адъяа танилцууллаа.

Аймгийн Боловсрол, Эрүүл мэнд, Хүүхэд залуучуудын газрууд хүүхэд харах төвүүдийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж ажилладаг юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймгийн иргэдэд хандан үг хэлэхдээ тус аймгийн сургуулиудын сургалтын чанарыг өндрөөр үнэлсэн юм.

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Дорнодынхон сайхан мэдээгээр намайг баярлуулдаг. ЕБС төгсөөд элсэлтийн шалгалт өгч буй Дорнодын хүүхдүүдийн эзэлж байгаа байр улсдаа тэргүүлж байгаа. 2015 онд монгол хэл бичгээр, 2016 онд гадаад хэл, байгалийн шинжлэх ухаанаар Дорнодын хүүхдүүдийн өгсөн шалгалтын дүн Монгол Улсын 21 аймаг дотор толгой цохисон. Нэгдүгээр байр эзэлсэн. Дорнодын багш нар маш сайн ажиллаж байна. Эцэг эхчүүд сайн ажиллаж байна. Одоо шаардлагаа улам нэмэх хэрэгтэй.

Дорнодын хүүхдүүд толгойд нь явах боломж бий. Ийм чадвар Дорнодынхонд бий. Ийм ирээдүй үе байх юм бол Дорнодын ирээдүй сайхан байна” хэмээсэн юм.

Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд мөн Чойбалсан хотын маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улсын тэргүүний V сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Аймгийн төв дээр хувийн хэвшлийн 3 сургууль, төрийн 23 сургууль, “Дорнод” их сургууль, түүний харьяа ахлах сургууль ажиллаж байгаа юм байна. Аймгийн Засаг даргын захирамжаар сурагчдын үдийн цайнд хяналт тавих орон тооны бус зөвлөл байгуулжээ. БСШУСЯ 7 хоног бүр мэдээ авч хяналтдаа байлгадаг аж.

Сурлагын байдлаараа улсад тэргүүлдэг энэ сургуульд өргөтгөл хийх нь нэн тулгамдаад байгааг захирал н.Болормаа хэлж байлаа. Анги, танхим хүрэлцээгүйн улмаас бага ангийн багш нарын өрөө, англи хэлний кабинет, технологийн өрөөгөө анги болгон тохижуулжээ. Ирэх жилээс хүүхдийн тоо нэмэгдэж 3 ээлжээр хичээллэхээс өөр аргагүй болж байгаа ажээ. Тус сургууль 1649 сурагчтай. Уг нь 960 сурагчийн багтаамжтай сургууль. Хичээл хооронд 5 минутын завсарлагатайгаар 7 цагаар хичээллэж байгааг захирал хэллээ.

Энэ сургуульд урлаг, спортын өндөр амжилт гаргасан олон сурагч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтаар тус сургуулийн төгсөгчид аймагтаа байнга тэргүүн байр эзэлж иржээ. Сахилга хариуцлага, дэг журмыг сайн мөрдүүлж сургажээ. Эдгээр амжилт тогтмолжсон. Хичээл, урлаг, спортыг жигд хөгжүүлж чадсан V сургуулийн төгсөгчдийн дийлэнх нь улсын их дээд сургуульд элсдэг ажээ.

Иймээс эцэг эхчүүдийн дунд эрэлттэй сургууль болжээ. Японд бэлтгэх 1000 инженер, ХБНГУ-д бэлтгэх инженерийн хөтөлбөрт сурагчдаас нь элсэж, Монгол-Германы хамтарсан технологийн сургуульд төгсөгчдөөс нь амжилттай суралцаж байгаа юм байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*