Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодын талд Хятад өнгө аястай цайз хэрмүүд сүндэрлэсээр…

Тамсагийн сав газрыг 25 жилийн турш эзэгнэн сууж буй урд хөршийн зуун хувийн хөрөнгө оруулалттай уг компани өөрийн талд үнэмлэхүй ашигтай байдлаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, нийт ажилчдын гуравны нэг хүрэхгүй хувьд Монгол иргэдийг хөдөлмөрийн хатуу нөхцөл дор зүтгүүлж, мэргэжлийн хяналт, татварын байцаагч нарын тавьсан акт, торгуулиудыг хүртэл хав дарах, нөхөн сэргээлт хийдэггүй байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсах, Монгол ажилчдыг дарамтлах, зодох гээд хууль зөрчсөн баримтууд дэлгэгдэх болсоор нэлээд хугацаа өнгөрчээ.

Дорнодын талд Хятад өнгө аястай цайз хэрмүүд сүндэрлэсээр..

Тэгвэл саяхан Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа”Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21-р талбайд Хядад өнгө аястай луу бүхий хээ хуартай цайз хэрэм мэт хаалга босгожээ. Энэхүү хаалган дээр “Тамсаг 21-р талбай” гэсэн Хятад ханзаар бичсэн хаягийг Монгол нэрийн өмнө байршуулж, Монгол үсгийн понтноос 1/2 хэмжээтэй байна гэсэн хаягжуулалтын тухай хууль, журам, стандартыг зөрсөн байна. Иймэрхүү байдлаар урд хөршийн Хятаджуулах бодлого буюу хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэдэг нарийн арга яваад байна гэлтэй. Ингэж бидний нутагт өөрийн юм шиг авирлаж байгааг орон нутгийн хяналт тавих байгууллагууд анхааралдаа авна гэж найдаж байна.

Choibalsan.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. dornodiin irgen гуай өгүүлрүүн:

    mud naana gishgeh gazargvi boloh blgvi ter ved tsusaar uilaad ch nemergvi

  2. Мөнгөнд шунагч хэзэд өрөлдөлтэй нэгэн байдаг жамтай гуай өгүүлрүүн:

    аймгийн засаг дарга энэ бүх зүйлийг зүгээр хараад сууж чадаж байнаа. уул нь эрх мэдлээ зөв цагтаа зөв газартаа хэрэгжүүлмээр юм. арай ч дээ, байгалиа эвдүүлсэн нь багадаад ингэж байгаа юмуу, юу гээч ингэж давраах юм бол эцсийн эцэст ясаа тавих зай ч үлдэхгүй шүү!!!!!!!!!!
    Ямар нэгэн тайлбар хийгээч холбогдох хүмүүс нь

  3. Zochin гуай өгүүлрүүн:

    bitgii oilgomjguj yjm yariad bai teneguudee.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*