Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Засгийн газрын тогтоолоос: 2017 онд Дорнодод орж ирэх гадаад ажилчид

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Дугаар 201

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр                       Улаанбаатар хот

 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан аж ахуйн нэгжийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, 2 дугаар хавсралтад заасан аж ахуйн нэгжийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд мөн хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт зөвшөөрсүгэй.

2. “Монцемент билдинг материалс” ХХК-ийн 710, “Монголын алт” ХХК-ийн 1600 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2017 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.

4. Мэргэжилтэй ажиллах хүчнийг дотооддоо сургаж бэлтгэх, мэргэжлийн өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнийг дагалдуулан мэргэшүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт, уг үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР

Засгийн газрын 2016 оны 201 дүгээр

   тогтоолын 1 дүгээр хавсралт

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ
СУНГАХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЖАГСААЛТ

Аж ахуйн нэгжийн нэр

Гүйцэтгэх үйл ажиллагаа

Гадаадын ажиллах хүч, мэргэжилт-ний тоо

Авто замын барилгын салбарт (төмөр зам, нисэх буудал)

1

“Эс Си Ти И Си Эм” ХХК

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд Олон улсын нисэх онгоцны буудал барих төслийн ажил гүйцэтгэх

101

2

“Аржкапитал” ХХК

“Петрочайна дачин тамсаг Монгол” компанитай байгуулсан гэрээний дагуу Тосон уул-Баянхошуу боомт чиглэлийн  104 км авто замын барилгын ажил гүйцэтгэх

76

Газрын тосны салбарт

3

“Петрочайна дачин тамсаг Монгол” ХХК

Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газарт Газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхлэх

968

Уул уурхай, эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн салбарт

4

“Монголын алт”  ХХК

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Хөхцавын шохойн ордыг түшиглэн цементийн үйлдвэр барих, мөн аймгийн Мандах суманд Цагаансуваргын зэс, молибденийн ордыг түшиглэн баяжуулах үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэх

100

5

“Монцемент билдинг материалс” ХХК

Дорноговь аймгийн Өргөн суманд Монцемент үйлдвэрийн барилга барих ажил гүйцэтгэх

60

6

“Оюу толгой” ХХК

Өмнөговь аймагт зэсийн баяжмал олборлох, борлуулалт, экспорт, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх

350

7

“Шинь шинь” ХХК

Дорнод аймгийн Дашбалбар суманд Улааны полиметаллын олборлолтын ажил гүйцэтгэх

81

Барилгын салбарт

8

“Баярсконстракшн” ХХК

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд орон сууцны 7 дугаар хорооллын цогцолбор, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 594 айлын, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 400 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх

200

9

“Сентури лэндмарк” ХХК

Баянзүрх  дүүргийн 26 дугаар хороонд “Элизабет”     хотхоны    210     айлын

16 давхар 2  барилгын  ажил  гүйцэтгэх

100

10

“Кумрунг” ХХК

“Гангар инвест” компанийн “Шинэ Амгалан” болон “Шинэ Налайх” хороолол, “Гэрэгэ констракшн”       ХХК-ийн УСУГ-ын ажилчдын 120 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх

140

11

“Пи Ай Эм Эм” ХХК

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд “Шинэ яармаг” орон сууцны хорооллын барилгын ажил гүйцэтгэх

99

12

“Тулгаконстракшн” ХХК

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 252 айлын орон сууц, Багануур дүүргийн 1 дүгээр хороонд 33 айлын орон сууцны хотхон барих ажил гүйцэтгэх

28

13

“Тэлмэнконстракшн” ХХК

Налайх дүүрэгт 6000 айлын орон сууцны  “Шинэ Налайх” цогцолбор хорооллын барилга угсралт, дотор заслын ажил гүйцэтгэх

100

14

“Доншин газрын тос монгол” ХХК

Дорноговь аймагт газрын тос хайх, хамгаалах, тээвэрлэх, хадгалах, борлуулалтын үйл ажиллагаа гүйцэтгэх

64

************************************************

 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Дугаар 137
2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр                               Улаанбаатар хот
ГАДААДААС 2017 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ 

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4, 7.3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2017 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагчдын тоонд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заагаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тогтоосугай.

3. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо энэ тогтоолын хавсралтаар баталсан хувиас илүү гарсан нөхцөлд 50 (тавь) хүртэлх гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авах тохиолдолд асуудлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын түвшинд, 50 (тавь)-иас дээш гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авах тохиолдолд асуудлыг Засгийн газарт оруулж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт үүрэг болгосугай.

4. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан төлбөрт үзлэгт хамруулж байхыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоолын хавсралтад заасан гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, тендер зарлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд баримтлан ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                        Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд             Н.НОМТОЙБАЯР

Засгийн газрын 2016 оны 137 дугаар

тогтоолын хавсралт

2017 ОНД АЖ АХУЙН НЭГЖ,  БАЙГУУЛЛАГЫН НИЙТ МОНГОЛ АЖИЛЛАГЧДЫН ТООНД

 ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВЬ, ХЭМЖЭЭ

Үйл ажиллагааны салбарын ангилалНийт ажиллагчдын тоо
15-30

 

31-5051-100

 

101-200201-түүнээс дээш
Гадаадын ажиллах хүч, мэргэжилтний

эзлэх хувь

ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН АЖ АХУЙ, ЗАГАС БАРИЛТ, АН АГНУУР
Нэг наст ургамлын тариалалт1015202530
Мал, амьтны ашиг шимийг авахад туслах үйл ажиллагаа1015202530
УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ
Газрын тос, байгалийн хийн олборлолт1020607070
Газрын тос, байгалийн хийн хайгуул1020606565
Уул уурхайн олборлолтын туслах бусад  үйл ажиллагаа1020202525
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР
Нэхмэлийн үйлдвэрлэл2020202525
Хими, химийн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл1515151515
Төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл1515151515
Металл үйлдвэрлэл1515151515
Бусад боловсруулах үйлдвэрлэл1515151515
Машин, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, холбогдох  засвар үйлчилгээ1015202525
ЦАХИЛГААН, ХИЙ, УУР, АГААРЖУУЛАЛТ1010101010
УС ХАНГАМЖ, БОХИР УС ЗАЙЛУУЛАХ СИСТЕМ, ХОГ, ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ БОЛОН ЦЭВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА1015202530
БАРИЛГА
Барилга угсралт1015152025
Уул уурхайн барилга угсралт1020253035
Төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагаа1020253045
БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА, МАШИН, МОТОЦИКЛИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
Моторт тээврийн хэрэгсэл, мотоциклийн бөөний болон жижиглэн худалдаа, засвар үйлчилгээ1010101010
ТЭЭВЭР БА АГУУЛАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА2525252525
ЗОЧИД БУУДАЛ, БАЙР , СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ
Зочид буудал, байр сууцаар үйлчлэх үйл ажиллагаа1515151515
МЭРГЭЖЛИЙН, ШИНЖЛЭХ УХААН БОЛОН ТЕХНИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, ололт, судалгааны үйл ажиллагаа3030303030
УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА     
Аялал, жуулчлалын агентлаг, аяллын операторын үйл ажиллагаа1015202020
БОЛОВСРОЛ
Бага болон бүрэн дунд, бусад боловсрол олгох үйл ажиллагаа4040404040
Техник мэргэжлийн дунд боловсрол болон дээд боловсрол олгох үйл ажиллагаа3030303030
Гадаадын хөрөнгө оруулалттай олон улсын хөтөлбөрөөр сургалт явуулдаг боловсролын байгууллагад7575757575
ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД БА НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Хүний эрүүл мэндийн үйл ажиллагаа1010151515
Оршин суугчдад үзүүлэх халамжийн үйл ажиллагаа1010151515
УРЛАГ, ҮЗВЭР, ТОГЛООМ НААДАМ
Бүтээл туурвих, урлаг, үзвэр, үйлчилгээний үйл ажиллагаа1010101010
Спорт, зугаа цэнгэл, чөлөөт цагийн үйл ажиллагаа1010101010
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА
Хувийн болон өрхийн хэрэглээний зориулалттай бараа, компьютерийн засвар үйлчилгээ1010151515
Хувийн үйлчилгээний бусад үйл ажиллагаа1010151515
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА, СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа4040404040
Хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий гадаад, дотоодын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа3030303030

 

Жич:   1/ 5-15 хүртэлх монгол ажиллагчидтай аж ахуйн нэгж, байгууллага 1 гадаадын иргэн ажиллуулж болно.

 

2/ Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулагч хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүний 3 төлөөлөгч, гадаадын хөрөнгө оруулагч 1 хувь хүнийг хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн  энэ тогтоолд заасан хувь хэмжээнд хамааруулалгүй хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож болно.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    bolorchuluun hiih ajlaa olj yadaj bnaa. chadahgui bolohooroo negenluugee dairaad. CHAVAAS MINE GJ

  2. Иргэн гуай өгүүлрүүн:

    Номтойбаяр сайд болоод өмнөх уламжлалт бодлого түүний хамгаалалт алдагдалаа.. .илтэд улс үндэстний эсрэг бодлого хэрэгжиж эхэллээ. Алсдаа энэ их уршигтай…

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Номтойбаяр Монголчуудыг ажлын байртай болгох бус Хар Хятадуудыг Монгол оронд минь мянга мянгаар оруулах зөвшөөрөл олгож мөнгө угааж байгаан бишүү.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*