Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Нэг жилийн дотор 300 хүн компьютерт томографид харуулахаар нийслэлийг зорьжээ

Дорнод аймгийн БОЭТ-ийн компьютер томографийн аппарат өнгөрсөн оны 4-р сараас эхлэн бүрэн зогсолт хийсэн. Үүнээс хойш нэг жилийн хугацаанд 300 хүн компьютер томографт харуулахаар Улаанбаатар хотыг зориод байна.

БОЭТ-ийн компьютер томографийн аппарат 2014 оноос хойш эвдэрч эхэлсэн бөгөөд өнгөрсөн 2 удаагийн эвдрэлийг орон нутгийн 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зассан байна. Гэвч 2016- оны 4-р сард бүрэн зогсолт хийжээ. Улмаар Компьютер томографийн аппаратыг шинээр авч суурилуулахад 1,2 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд эрүүл мэндийн яам болон улсын онцгой комиссд дээрх аппарат авах саналаа удаа дараа хүргүүлж байгаа боловч эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас хэт өндөр үнэтэй тоног төхөөрөмж авах боломжгүй гэсэн хариуг сонсоод байна. Тийм учраас өөр бусад санхүүгийн эх үүсвэр хайж байгаагаа хэллээ. Ямартай ч орон нутгийн энэ оны төсөвт компьютер томографийн аппарат авахад зориулж 200 сая төгрөг төсөвлөөд байгаа юм.

Компьютер томографийн аппаратгүй болсноос хойш нэг жилийн дотор 300 хүн Улаанбаатар хотыг зорьсон нь иргэд олон нийтэд хүндрэл чирэгдэл учрахаас гадна эдийн засгийн хувьд өндөр зарлагатай болж ирснийг илтгэж байна. Үүнтэй зэрэгцээд рентгений аппарат зогсолт өгөх өндөр эрсдэлтэй болсон тул энэ төрлийн аппаратыг шинэчлэх саналтай байгаа боловч ЭМЯ-наас шийднэ гэснээс өөр тоймтой хариу алга байна. Харин БОЭТ-д түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг нэгээр, мөн унтуулгын аппаратыг шинэчлэх болоод байна.

А.ИЧИНХОРЛОО

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*