Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дахиад 850 орчим хятад иргэн Дорнодод орж ирнэ

Өнгөрсөн баасан гарагт манай аймгийн Халхгол сумын нутаг дахь Баянхошуу боомтоор газрын тосонд ажиллах зөвшөөрөл бүхий 200 гаруй хятад ажилчин орж ирсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл энэ хавартаа багтаж, дахиад ч 750 орчим хятад иргэнийг нэмж оруулах юм байна. Учир нь Засгийн газрын 2016 оны 201-р тогтоолоор “Петрочайна дачин тамсаг Монгол” ХХК-д 968 гадаад ажилчин оруулж ирэхийг зөвшөөрчээ. Мөн Шинь шинь уурхайд өгсөн квотын дагуу орж ирэх 81 хятад иргэнийг нэмбэл дахиад хамгийн багадаа 850 орчим хятад ажилчин ирж, Дорнодын уул уурхайдад ажиллах нь.

Газрын тосны үйлдвэрлэлийн төв, нийт олборлолтын 90 гаруй хувийг хангаж буй Дорнод аймагт ажилгүйдлийн түвшин улсын дунджаас өндөр байгаа. Түүнчлэн Дорнод их сургууль, Политехник коллежид Газрын тосны мэргэжил эзэмшсэн олон зуун залуус ажлын байргүйн улмаас гэртээ суусаар байхад гадаад ажиллагчид хэдэн зуугаар орж ирсэн хэвээр байгаа нь харамсалтай.

Ийм нөхцөлд Монголын төр засаг “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” бүхий Хятад компанийн ажиллах хүч, мэргэжилтний квотод хяналт тавьж, өөрөөр хэлбэл квотыг бууруулж, иргэдээ ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцлөөр нь хангаж өгөх учиртай юм.

“Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн дагуу тухайн салбарт хэдий хэмжээний гадаад ажиллагч авахыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Н.Номтойбаяр сайдтай Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам тогтоож Засгийн газраар батлуулдаг.

Сүүлийн арваад жилийн турш газрын тосны салбар дахь гадаад ажиллагчдын эзлэх хувь үнэмлэхүй өндөр байсаар иржээ. Энэ жил ч мөн адил Засгийн газрын 2016 оны 137-р тогтоолоор газрын тосны салбар дахь монгол-гадаад ажиллагчдын тооны харьцааг Монгол-30% : Гадаад-70% хэмээн тогтоож өгсөн байна. Энэ нь уул уурхайн бусад салбаруудаас 2,8 дахин их тоо аж. Тодруулбал уул уурхайн туслах бусад үйл ажиллагаанд Монгол-75% : Гадаад-25% гэсэн квоттой байх юм.

Тамсагт орж ирсэн хятад ажилчдын ихэнх нь нарийн мэргэжил шаардахгүй, Монголчуудын өлхөөн хийчихэж дөнгөх хэмжээний ажилд томилогддог тухай тэнд буй Монголчууд ярьж байна. Гэтэл тухайн ажлын байранд мэргэжилтэн сонгохдоо юуны өмнө Монгол иргэдийг авч ажиллуулах бодлого барина гээд Бүтээгдэхүүн хуваах гэрээндээ тодорхой заагаад өгчихсөн байдаг. Гадаадаас ажиллах хүч авах тухай хуулинд ч тухайн ажлын байранд гадаад иргэн авч ажиллуулах шаардлага бий эсэхийг судалсны үндсэн дээр квот тогтоох зохицуулалт бий.

Энэ бүхэн хэрэгждэггүйн улмаас Дорнод аймаг дахь ажилгүйдэл хийгээд газрын тосны гадаад (Хятад) ажилчид аль аль нь буурдаггүй, жилийн жилд нэмэгдсээр байдаг аж. Ямартай ч энэ зун Матадын нутагт тус сумын нийт хүн амын 40 хувьтай тэнцэх хэмжээний хятад иргэн ирж ажиллах нь Монгол улсын Засгийн газрын тогтоолоор нэгэнт тодорхой болжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Залхуу үхэр монголчууд үд болтол унтахаас хойш юу ч хийж чадахгүй юм чинь хохь нь

  2. badarch batkhvv гуай өгүүлрүүн:

    Deer ved zvvnbayangaas gazariin tos garch baisan gej bi sonsoj bsn ter odoo bdag ymuu terenshig zvil bolohgeed bnaa daa bolioochee hulgaichuudaa ah dvv vr hvvhed chine vldene shvv dee uvguduu uiluulaj uul usaa gomdooj bna shvv dee.

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    ХЯТАДЫН ДОРНОД МУЖ БОЛЖЭЭ ДОРНОД АЙМАГ АЙМАГЫГ НЬ ЗАРААД ОДОНГООР ШАГНАВ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ХУ Ж АА

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    MASHIN BARIJ CHADAHGUI MONGOL GEJ BAIHGUI GETEI TEEBRIIN JOIOOCH NAR BUGD HYTAD ARAI HETERCH BN

  5. гэрээдагуу шүү.гэрээ гуай өгүүлрүүн:

    Номтойбаярын дагуу гэрээгээр хавар эхлэх ажилдаа ирэхгзй яав.

  6. монголын төлөө гуай өгүүлрүүн:

    Манайхан монголчуудаа орлоготой, цалинтай байлгахаас айгаад байдаг юм уу. Энэ заваан хужаа нар олон болох тусам тэнд хэрэг зөрчил их гардаг шүү дээ. Олноороо монголчууд руу дайрна. Монгол 75%, хужаа 25% байвал таарна.

    • Монгол зүрх уйлж байна гуай өгүүлрүүн:

      Энэ нээрээ арай л биш юм аа.Байгалынхаа баялагийг ард иргэддээ биш.Гадаадын иргэдийг ажлын байраар хангаж ОЛИГАРХ хэдэн нөхөд л хөлжих юм. Монголчууд аргаа барьж байна.Цалин мөнгө хүрэлцэхгүй.Зээлнээс зээлийн хооронд бүр сүүлдээ зээлээ ч төлж дйилэхээ болилоо.

  7. зочин гуай өгүүлрүүн:

    Зайл цаашаа Өмхий Хужаанууд

  8. жинхэнэ монгол хүн гуай өгүүлрүүн:

    Өө зайлуулаачээ зүүн болон өмнө талаасаа Монгол маань Хужаад ууслааш дээ хөөгөөчээ.Өөрийн залуучуудаа гадагшаа хар ажилд явуулаад өмхий хужааг оронд нь жаргаадаг болиосой

  9. Tsetseg гуай өгүүлрүүн:

    Ene hujaa nariig zailuul deed udirdlaguud yu hiigeed bgn be ed nar balag tarij buzar zuil hiine dee zawaan yumnuudiig yh gj iruuldeg in a

  10. МоНГоЛ гуай өгүүлрүүн:

    юун баахан хужа вэ? 100гаад жилийн өмнө аав тайга орж ирсэн хужа төрын тэргүүн болсон байхад энэ олон яах бол !!!

  11. Zochin гуай өгүүлрүүн:

    Ene hujaa nar bol balag tarih ni l. Ih bhdaa
    Badarchin yavsan gazar balagtai
    Batgan suusan gazar ottei gej
    Ovog deedes mini heleed bnshooo erhmvvde

  12. Зочин гуай өгүүлрүүн:

    аймгаар дүүрэн ажилгүй улс байх юм. ганц хүн ч гэсэн ажилтай болоосой

  13. Зочин гуай өгүүлрүүн:

    Монголчуудаа ажиллуул л даа. Номтойбаярыг хужаа оруулаад ир гэж сонгоогүй биз дээ дорнодчууд аа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*