Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эмч нар БНСУ-д туршлага судлаад ирлээ

Дорнод аймаг дахь Улаан загалмайн хорооны санаачлага, аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүд БНСУ-ын “Эмч нарын нээлттэй нийгэмлэг”, Dachean эмнэлгүүдэд туршлага судлан, цаашид хамтран ажиллах талаар санал солилцоод ирлээ. Тус нийгэмлэг нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхлээд 20 жил болж байгаа бөгөөд 500 эмнэлэг, 3000 эмчийн гишүүнчлэлтэй. Энэтхэг, Веьтнам, Лаос, Индонез, Филипин зэрэг дэлхийн 17 улс оронд эмнэлгийн тусламж үйлчилгээ, гамшгийн үеийн тусламж, хүүхдүүдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Dachean эмнэлэг нь 2015 оны 12 дугаар сард ашиглалтад орсон орчин үеийн өндөр хүчин чадал бүхий аппарат тоног төхөөрөмжийн тусламжтайгаар нурууны лазер хагалгааг хийдэг, үйлчлүүлэгчдэд гэмтэл, хагалгааны дараах нөхөн сэргээх тусламж үйлчилгээг үзүүлдэг эмнэлэг байв.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. шударга иргэн гуай өгүүлрүүн:

    Эмч нар сүүлийн жилүүдэд төсвийн мөнгөөр олон оронд явж туршлага судалж байгаа бодит үр дүн хэрэгтэй.Зарим нь гадаад явж газар үзчихээд шилжээд явчихаж байна.Тогтвортой ажиллах гэрээ хийж хяналт тавьж биелүүлээгүй нөхцөлд зардлыг нь төлүүлэх хэрэгтэй.Ард түмний татварын мөнгө шүү?? Дарга нарын мөнгө биш. Эмч нарын ажлын цаг,харилцааны соёлд нь үйлчлүүлэгчдээс үнэлгээ авч ажлыг нь дүгнэдэг болох хэрэгтэй.

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Яг зөв. Аймгийн зардлаар, эмнэлгийн шугамаар гадаадад явж мэргэжил дээшлүүлчихээд ирмэгцээ хот руу шилжсэн эмч нар олон байгааг анхаарах хэрэгтэй

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*