Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ирэх сарын 1-нээс Приусын татвар ИНГЭЖ нэмэгдэнэ

Хоёр долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 1-нээс эхлэн суудлын автомашины Онцгой албан татварыг нэмнэ. Энэ татварыг авто машиныг гаалиар нэвтрүүлэхэд нэг л удаа төлдөг.

Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцээд иргэдийн авто машин худалдан авах хэрэгцээ нэмэгддэг. Ялангуяа наадмын өмнө машины үнэ өсдөг нь зуны саруудад амралтаа аваад, хөдөө явж алжаалаа тайлах гэсэн хот газрынхны төлөвлөгөөнөөс улбаатай. Иймд хууль боловсруулагчид амжаад татвараа нэмчихлээ.

Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт авто машинд татварыг 50 хувиар бууруулан тооцно.

УИХ энэ оны улсын төсвийг тодотгон баталснаар Онцгой албан татварын нэмэгдлийг баталгаажуулсан.

Иймд авто машин борлуулагчид бараагаа хурдан борлуулахын тулд татвар нэмэхээс өмнө авто машинаа ав гэж иргэдийг ятгаж байна.

Тэгвэл татвар нэмэхээс өмнөх болон дараах үнийг харьцуулан хараарай. Хэдий чинээ шинэ машин сонгоно, төдий чинээ бага татвар төлнө.

Автомашины насжилт  Цилиндрийн багтаамж (см куб)Одоо төлж буй татвар (мянган төгрөг)Шинэ татвар (мянган төгрөг)Приус гэх мэт хос тэжээлт авто машины татвар (мянган төгрөг)
0-3 жил1500 см куб хүртэл725750375
1501-25002 17523001 150
2501-3500290030501525
3501-4500652568503425
4501 ба түүнээс дээш 10 15014 210 7 105
4-6 жил1500 см куб хүртэл14001600800
1501-2500290032001600
2501-3500362540002000
3501-45007 25080004000
4501 ба түүнээс дээш 10 87527 20013 600
7-9 жил1500 см куб хүртэл290033501675
1501-25004 35050002500
2501-3500580067003350
3501-4500942510 8505425
4501 ба түүнээс дээш 13 05039 150 19 575
10-аас дээш жил1500 см куб хүртэл870010 0005000
1501-25001015011 7005850
2501-350011 60013 3506675
3501-450015 225175008750
4501 ба түүнээс дээш 18 850 6597532987.5

Онцгой албан татварын тухай хуульд заасан, анхаарал татах нэг заалт нь энэ төрлийн татвараас таллан чөлөөлөх тухай юм.

  • Хос тэжээлт (Hybrid),
  • Шингэрүүлсэн хийгээр ажилладаг,
  • Цахилгаан тэжээлт авто машинуудад дээрх татварыг 50 хувиар бууруулан тооцно. (Хүснэгтийн баруун баганад харуулав.)

Өмнө нь энэ төрлийн авто машинуудад онцгой албан татвар огт ногдуулдаггүй байсан бол ирэх сараас 50 хувийн хөнгөлөлттэй татвар ногдуулах боллоо.

Хамгийн он залуу G Class сонгоход 3 сая, хуучин бол 13 сая төгрөгийг татварт төлнө.

Одоогоор манай улсад цахилгаан тэжээлт авто машин нэвтрээгүй байна. Такси үйлчилгээ үзүүлдэг зарим компани шингэрүүлсэн хийгээр ажилладаг, авто машинаар иргэдэд үйлчилдэг. Манай улсад хамгийн түгээмэл, хос тэжээлт авто машин нь Приус. Энэ машиныг импортлох бол дээр үзүүлсэн, онцгой албан татварын 50 хувийг буюу талыг нь төлнө.

Харин хотын гангачуулын унаа болсон G Сlass маркийн машин тоноглолоосоо хамааран, 3000, 3500, 4000, 5000 см куб цилиндрийн багтаамжтай. Хамгийн он залуу G Class сонгоход 3 сая, хуучирсан бол 13 сая төгрөгийг татварт төлөх нь ээ.

Дээрх хүснэгтээс харахад 4501 см кубээс дээш цилиндрийн багтаамжтай, хагас ачааны авто машины (pick up) онцгой албан татварыг л 40, 150, 200, 250 ХУВИАР нэмжээ. (хүснэгтэд тод хараар тэмдэглэв.) Бензин их зарцуулдаг авто машины татварыг ингэж огцом өсгөсөн.

Харин нийт авто машинд дээрх өндөр нэмэгдэл хамаарахгүй. Иймд хотын гаднах захуудад худалдаалж буй машины үнэ дээр заасан татварын хувь хэмжээгээр л өсөх учиртай. Түүнээс нийт машины үнэ шууд өсөх ёсгүй юм. Мөн шинэ хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймд гааль (5 хувь), НӨАТ (10 хувь), онцгой татвараа хэдийнэ төлөөд, хил нэвтрүүлчихсэн, одоо худалдаалж буй авто машинуудад дээрх нэмэгдэл мөн л хамаарахгүй.

Б.Эрдэнэчимэг [GoGo.mn]

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*