Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ахуйн хүрээний архидалт гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлдөг

Ахуйн хүрээний архидалтаас үүдэж гэмт хэргийн холбогдогч болох нь зонхилж байна.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж үзэхэд, үйлдэгчид нь өөрийн болон бусдын орон байранд, ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэйгээр гэр бүл, найз нөхөд, садан төрлийн хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлддэг аж. Насны хувьд 40.4 хувийг 26-35 насны тодорхой эрхэлсэн ажилгүй, бага, дунд боловсролтой этгээд эзэлж байгаа бол энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн 173 этгээдээс 112 нь буюу 68.3 хувь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлджээ. Гэхдээ өнгөрсөн оны байдлаар л гэхэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогсдын нэлээд хувь нь хэрэгсэхгүй болж цагааддаг, дахин хэрэг үйлдээд ирэх нь ч бий гэнэ.

Харин Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан “Согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан заалтыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах чиглэлийг хууль хяналтынханд салбар яамнаас нь үүрэгджээ.

Б.Туяа

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*