Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Д.Дугаржав агсны нэрэмжит шатрын тэмцээн болов

Дорнод нутгийн ахмад шатарчин Д.Дугаржав агсны нэрэмжит 25 дахь удаагийн шатрын тэмцээн боллоо.

Түүнийг амьд сэрүүн ахуйд уламжлал болон явагддаг байсан шатрын тэмцээнийг өнөөдөр ч үр ач нар үргэлжлүүлэн зохиосоор байгаа нь энэ юм. Тэмцээн жилээс жилд хүрээгээ тэлж, дан ганц Дорнод аймаг гэлтгүй хөрш зэргэлдээ Сүхбаатар, Хэнтий аймгаас шатарчид ирж оролцох болжээ. Энэ удаагийн тэмцээнд 60 шахам шатарчин “хүнгүй талд цусгүй тулаан”-аа хийж шилдгүүдээ тодруулав.

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй, ахмад гэсэн гурван төрлөөр явагдаж, Д.Дүүрэнжаргал, Б.Очирсүх /Сүхбаатар аймаг/, Д.Дөлгөөнжаргал, С.Чойжилсүрэн, Ц.Баяржаргал нар эрэгтэйчүүдийн төрөлд эхний таван байрын эзэд болов. Харин А.Саруулзаяа, М.Алтантунгалаг, Т.Хүслэн нар эмэгтэйчүүдийн төрөлд өнгөлсөн бол М.Өлзийтөмөр, Б.Дугар, Д.Ганшигмаа нарын ахмадууд ангилалдаа тэргүүлжээ.

Б.Туяа

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. найз гуай өгүүлрүүн:

    сайн үйлс дэлгэрэг

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*