Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Техникийн хяналтын үзлэгийн үнэ нэмэгдсэн байна

Энэ жил техникийн хяналтын үзлэгийн үнэ нэмэгдэж суудлын автомашин 20 мянган төгрөг, ачааны автомашин 30 мянган төгрөг, автобус 30 мянган төгрөг, нийтийн зориулалтай тээврийн хэрэгсэл 30 мянган төгрөг, такси 20 мянган төгрөг, механизм 30 мянган төгрөг, чиргүүл 10 мянган төгрөг болсон байна.

Техникийн хяналтын үзлэгийн үеэр шилжилт хөдөлгөөн хийх, улсын дугаар олгох зэрэг бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Ашиглагдахгүй байгаа тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлын хүрээнд 4-с дээш жил татвар төлөөгүй, техникийн үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгээгүй тээврийн хэрэгслийг татвараас чөлөөлж хасалт хийлгэх боломжтой.Дорнод аймагт байнгын байдаг тээврийн хэрэгслийг орон нутгийн дугаартай болгож шилжүүлэх ажил хийгдэнэ.

Та бүхэн авто тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, шинэчилсэн бүртгэлийн өмнө татвараа төлөөрэй. [DornodMedee.mn]

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*