Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодын төвийн хилийн отрядын алба хаагчид мөнгөн урамшуулалд хамрагдах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хилийн 0132-р ангид ажиллах үеэрээ “Дорнодын төвийн хилийн отрядын алба хаагчид мөнгөн урамшуулалд хамрагдах боломжтой” гэсэн хариу өглөө.

Шинэчлэгдэн найруулагдсан Хилийн тухай хууль энэ оны 2-р сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн юм. Тодруулбал, дээрх хуулийн 39.7-д “…улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн цэргийн анги, агаарын цэргийн салбарт 25 хувиар бодож нэгтгэн 5 жил тутамд мөнгөн урамшуулал олгоно” гэж заасан. Өмнө мөрдөж байсан Хилийн тухай хуулийн 36.6-д “нийслэл, аймгийн төв, улсын чанартай хотоос бусад” гэж заасан байсан тул Дорнод аймгийн төвд байрладаг хилийн отрядын алба хаагчид мөнгөн урамшуулалд хамрагддаггүй байсан юм. Шинэчлэн найруулсан хилийн тухай хуулийн дээрх заалтад “аймгийн төв” гэсэн үг байхгүй тул Дорнодын төвийн хилийн отрядын алба хаагчид мөнгөн урамшуулалд хамрагдах боломжтой болж байна.

Дорнод аймгийн хувьд хилийн 4 отряд, 5 боомт, нисэхийн 1 шалган нэвтрүүлэх алба үйл ажиллагаа явуулдаг. Шалган нэвтрүүлэх албыг хилийн цэрэгт нэгтгэсэнтэй холбоотойгоор зорчигчдод түргэн шуурхай үйлчлэх, хяналтыг чангатгах талаар хилийн 0132-р ангийн захирагч дэд хурандаа О.Батгэрэлд үүрэг чиглэл өглөө.

Б.Туяа

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Энэ нөхөр болоогүй юм ярьж явах юм. Дэд сайд гэдэг чинь эрх мэдэлгүй зохиомол орон тоо шүү дээ.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*