Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Дорнод аймгийн бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа

Дорнод аймаг дахь ХАҮТ-аас Дорнод аймгийн баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан Chamber bus бизнес аяллыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү аяллаар Дорнод аймгийн 30 гаруй аж ахуйн нэгжийн удирдлага Төрийн ордон болон МҮХАҮТ, Дорнод аймгийн Нутгийн зөвлөл, үндэсний хэмжээний 7 үйлдвэр, компаниар зочилж, Аялал жуулчлалын олон улсын ITM үзэсгэлэн худалдааг сонирхож буй юм.

Аяллын багийг өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хүлээн авч уулзлаа. Төрийн ордон дахь байнгын хорооны хуралдааны танхимд болсон уулзалт ярилцлагын эхэнд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун төр засгийн цаг үеийн мэдээ мэдээлэл, гишүүний хувьд баримтлан ажиллаж буй байр суурь болон Дорнод аймагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хийж хэрэгжүүлж буй ажил, санал санаачилгаас танилцуулав.

Бизнес эрхлэгчдийн төлөөлөл Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол, Дорнод аймаг дахь уул уурхай, тэр дундаа газрын тосны орлогын тодорхой хувийг орон нутагтаа төвлөрүүлдэг болгох, гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Дорнод аймагт татвар төлдөг болгох, орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж харилцан ашигтай ажилладаг болгох талаар анхаарч ажиллах, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулж байгаа болон энэ талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаар хяналт шалгалт хийлгэх шаардлагатай зэрэг асуулт асууж, санал дэвшүүлж байлаа. Гишүүний зүгээс бизнес эрхлэгчдийн асуултад хариулт өгч, харилцан ашигтай, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх талаар баримталж буй байр сууриндаа бат зогсохын зэргэцээ төр засгийн бодлогод баялаг бүтээгчдийн санал санаачилгыг уламжлан тусгуулж ажиллахаа илэрхийлэв гэж УИХ-ын гишүүний Ажлын албанаас мэдээллээ.

 

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ