Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Петрочайна-гийн галын осолд хятад иргэнийг шалгаж байгаа

Дорнод аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Ууганбаатар Дорнод аймагт гарсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй холбоотой гэмт хэргүүдийн хяналт, шалгалтын явцын талаар Өнөөдөр сонины сурвалжлагчийн асуултуудад дараахь хариултыг өгчээ.ы дараа үнэлгээ хийлгэх юм. Хуульд заавал хохирлын хэмжээ шаарддаг учраас үнэлгээг нь тооцуулна. Мөрдөн байцаалт үргэлжилж буй учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна.

“Зөв боломж” компанийн ажилчид хордож нас барсан хэргийн мөрдөн байцаалт хэдийд дуусах вэ?

2016 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Матад сумын нутаг дэвсгэрт газрын тос олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тос олборлолтын 21 дүгээр талбайд ажил үүрэг гүйцэтгэж байсан 31 ажилчин химийн гаралтай бодис ууж хордон, дөрвөн хүн нас барсан хэрэг гарсан. Аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, манай Прокурорын газраас хяналт тавин ажилаж байна.

Мөрдөн байцаалт хараахан дуусаагүй. “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийнхан нийгмийн хариуцлагаа ухамсарлан хохирогч нарт өчигдөр мөнгөн төлбөр олгосон байна лээ. Зөв боломж болон “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийнхан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн, эсэхэд дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна.

Аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газарт хандсан ч тус газраас “Бид хийх боломжгүй. МХЕГ-т ханд” гэсэн хариу өгсөн. Гэрч, хохирогч, холбогдогч нараас байцаалт аваад дууссан.

“Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтан галт тавьснаас онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг шийдэгдэхгүй удаж байна. Юунаас болоод шийдэж чадахгүй байгаа юм бол?

Тус компанийн хятад ажилтан гал түймэр тавьсан хэргийг шүүх хоёр удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хохирлыг бүрэн тогтоож чадаагүй байна гэж үзсэн юм. Нэмэлт ажиллагаа хийж байна. Хохирогч нар “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийнхныг холбогдуулан шалгуулж, хохирлоо гаргуулж авах гэдэг юм.

Бид холбогдох байгууллагаар нь дүгнэлт гаргуулахад “Тус компани холбоогүй. Сэжигтэн этгээд ажлын бус цагаар өөр хүний хүсэлтээр ажлын байрнаас өөр газарт явж байгаад гал алдсан” гэж дүгнэдэг учраас дээрх компанийг хэргийн холбогдогчоор татах боломжгүй. Зөвхөн хятад иргэнийг нь л шалгаж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*