Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Уран бүтээлч: МУСТА Б.Гэрэлмаа

Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт Драмын Театрын найрал хөгжмийн ерөнхий удирдаач МУСТА Б.Гэрэлмаа “Миний Дорнод” сэтгүүлийн Artist булангийн зочноор уригдан, өөрийнхөө тухай товч өгүүлснийг сонирхуулж байна.

Тэрээр 1978 онд Дорнод аймагт урлагийн гэр бүлд төрж, Авъяастны хэмээх 12-р сургуулийг дүүргэн хөгжмийн анхан шатны боловсрол эзэмшжээ. Харин 2001 онд СУИС-ийг Ардын хөгжим, дуу хөгжмийн багш мэргэжлээр дүүргэж, дараа нь магистрын зэрэг хүртсэн байна.

 

ЗАМНАЛ

Миний гэр бүл тэр чигээрээ урлагийнхан. Аав П.Бадам маань Дорнодын театрт насаараа удирдаач, дуу хөгжмийн багш хийсэн. Ээж Ж.Жигжид маань мөн л энэ театртаа насаараа бүжигчин хийсэн хүн байлаа. Ах Б.Бадамдорж маань ч хөгжмийн удирдаач.

Би 10 настайдаа Хөгжмийн оройн сургуульд элсэн орж Ёочин хөгжим суралцаж эхэлсэн. Дорнодын ХДТеатрт орсноос хойш ёочин хөгжмөөрөө Моцартын Ронда, Максимын Кубана зэрэг гоцлол хөгжим тоглосон. Театрынхаа симфони оркестрийн удирдаачийи дохиурыг удамзалган авч яваадаа бахархалтай байдаг.

МЭРГЭЖЛИЙН онцлог

Удирдаач бол оркестрийг амилуулагч гол хүчип зүйл нь юм. Гэхдээ удирдаачийг хөгжимчидгүйгээр төсөөлөшгүй. Удирдаач хөгжимчид бие биедээ түшиг тулгуур болж байж, сайхан эгшиг аялгууг дуугаргана.

Манай симфони оркестр 24-26 хүний бүрэлдэхүүнтэй тоглодог. Удирдаач нь хөгжимчин бүрийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, урамзориг өгөх ёстой. Хүн бүрийн зан ааш, хөгжмийн зэмсэг болгоны дуугаралт, аялгууг анхаарч ажиллах шаардлагатай. Удирдаач нар зөвхөн тоглолтын үеэр бус, тоглолтынхоо өмнө нь ч хөгжимчдийнхөө сэтгэлзүйг бэлтгэж байдаг.

БҮТЭЭЛ ТУУРВИЛ

2006 онд ХДТеатртаа “Учиртай гурван толгой” дуурийг удирдсан маань миний удирдсан хамгийн анхны томоохон зохиол байлаа. Удирдаачийн ажлаас гадна жүжгийн хөгжим, дууны аялгуу бичих гэж оролддог. “Хүйслэг барга”, “Хун гарвал”, “Их талын эзэд”, “Барга аялгуу” зэрэг хэд хэдэн бүжгийн хөгжим бичсэн. Бурхан болсон аав, ээж хоёртоо зориулан “Зүрхний хоёр шүтээн” дууг зохиосон.

ААВЫНХАА ТУХАЙ…

Өөрийгөө ярихаас илүүтэй урлагийн гарааг минь тавьж өгсөн аавыгаа дурсмаар байдаг. Аав П.Бадам маань 14 настайдаа Дорнодын театрт орсон гэжярьдаг. Ямар ч хөгжмийн сургууль төгсөөгүй атал упаган авьяасаараа танигдаж, театрынхаа хөгжимчин, хөгжмийн багш, хөгжмийн зохиолч, хөгжмийн удирдаач хийж явсан.

ЗОРИЛГО ТЭМҮҮЛЭЛ

Аавьшхаа мэргэжлийг залгамжлан энэл театртаа “насыг барах” хүсэлтэй хүн дээ. Хөгжимчин хүн бүхэнд хөгжмийн томоохон зохиол бүтээл бичих мөрөөдөл байдаг. Энэ мөрөөдлөө зорилго болгож байна.

БАЯРЛАЛАА

Үргэлж туслаж дэмжиж, алдаа дутагдлыг минь засч, дэмболж явдаг ХДТеатрын нийт хамт олондоо, Амьдралын минь түшиг тулгуур болж, үргэлж ойлгож, дэмждэг ханьдаа баярлалаа.

 

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*