Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн прокуророос шаардлага хүргүүлжээ

Дорнод аймгийн прокурорын газрын 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Улсын бүртгэлийн хэлтэс, Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб, аймгийн сум, багийн Засаг дарга нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журамд нийцэж буй эсэхийг аймгийн прокурорын баталсан удирдамжийн дагуу 2016 оны бүтэн жилийн байдлаар шалгалаа.

Шалгалтанд Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэл мэдээллийн албаны хяналтын улсын байцаагчийн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 1521 материалын хууль зүйн үндэслэлийг шалгахад давхардсан тоогоор нийт 87 зөрчил илэрсэн ба дээрх зөрчлийг арилгуулахаар захиргааны шийтгэл оногдуулсан шийтгэврүүдийг прокурорын тогтоолоор хүчингүй болгон зөвтгөж, Монгол Улсын Захиргааны хариуцлагын хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулахаар Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбаярт прокурорын шаардлага хүргүүлсэн байна.

Харин Цэргийн штабаас ирүүлсэн судалгаанд 2016 оны цэрэг татлагын явцад захиргааны хариуцлага тооцвол зохих 78 зөрчил дурьдагдсан байх боловч тэдгээрт хуульд заасны дагуу захиргааны хариуцлага тооцоогүй ажээ. Энэ нь өмнөх онд хийсэн шалгалтаар захиргааны хариуцлага тооцогдох 82 зөрчилд захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу хийж гүйцэтгээгүй, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр аймгийн Засаг даргад прокурорын шаардлага хүргүүлж байсан боловч уг зөрчил одоог хүртэл арилаагүй, давтан гарсаар байна.

Мөн аймгийн сум, багийн Засаг дарга нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журамд нийцэж буй эсэхийг шалгахад Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэсээс ирүүлсэн албан бичигт “аймгийн хэмжээнд сум, багийн Засаг дарга нар нь 2016 оны байдлаар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй болно” гэсэн байх тул эрх бүхий албан тушаалтнаас тайлбар авахад Сангийн сайд, Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд нарын хамтарсан 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 179/а/171/а/64/а/225 дугаар тушаалаар батлагдсан “торгууль, шийтгэврийн хуудас хэрэглэх” заавар, журмыг нэг мөр ойлгож, хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон.

Иймд дээрх ажлыг удирдан чиглүүлж өдөр тутмын удирдлагаар ханган ажиллах чиглэл бүхий Засаг даргын тамгын газар, хуулиар хүлээсэн ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгээгүй Цэргийн штабын удирдлага болон сум, багийн Засаг дарга нарыг зөрчил, дутагдалыг арилгуулж, хууль болон холбогдох бусад тушаал, заавар, журамд заасан эрх үүргээ бүрэн хэрэгжүүлэн ажиллаж, хуулийг нэг мөр хангуулах талаар Аймгийн засаг дарга М.Бадамсүрэнд прокурорын шаардлага хүргүүлсэн байна.
                                                                                                                          Дорнод аймгийн Прокурорын газар
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. rr гуай өгүүлрүүн:

    sain

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*