Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

МХГ хүнсний аюулгүй байдлын сарын аяны дүнг танилцуулав

МХГ-аас жил бүр шинэ жил, цагаан сар, хүүхдийн болон улсын баяр наадам зэрэг томоохон баярыг угтаж хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хоол, хүнсээр дамжих өвчин болон аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг хийж гүйцэтгэдэг.

Энэ жил тус газраас уламжлалт цагаан сарын баярыг угтаж “Хүнсний аюулгүй байдлыг хангуулах сарын аяныг зохион байгуулж, нийт 221 худалдаа, үйлдвэр, үйлчилгээний газруудыг хяналт шалгалтанд хамруулсан байна.

Илэрсэн зөрчил дутагдлаас:

  • Импортын худалдаа эрхэлдэг 6 аж ахуйн нэгж “импортын мэдэгдэлд заагдаагүй хаяг шошгын зөрчилтэй, гарал үүслийн гэрчилгээгүй хүнсний бүтээгдэхүүн улсын хилээр оруулсан.
  • Сургууль, цэцэрлэгийн дэргэд байрлах 8 хүнсний дэлгүүр, мухлаг нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй, шошгын зөрчилтэй чипс, сосисок, чихэр, ундаа, цэлцэгнүүр, чавга, даршилсан ногоо, тахианы мөч худалдсан.
  • 5 гоо сайхны дэлгүүр нь хадгалалтын хугацаа дууссан нүүрний тос, цэвэрлэгч бусад гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалж байсан.
  • 3 сургууль, 1 цэцэрлэг мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээгүй мах хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэсэн,
  • 6 томоохон зоогийн газрын үйлдвэрлэсэн салат, зууш нь лабораторийн шинжилгээний дүнгээр чанар, аюулгүй үзүүлэлтийн шаардлага хангаагүй.

Түүнчлэн худалдааны газруудын 70% нь ялангуяа хүнсний захад үйл ажиллагаа явуулдаг бөөний төв, агуулахын тохижилт, ариун цэвэр хангалтгүй, бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлж хураадаггүй, эмх цэгцгүй.
Шошгын зөрчилтэй, гарал үүслийн гэрчилгээгүй, шинжилгээний дүгнэлтгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнээс сорьц дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нянгууд илэрсэн.

Хүлээн авалт, баярын арга хэмжээ зохион байгуулж буй 8 зоогийн газрын хоол, зууш, салатнаас 26 дээж авч, шинжилгээнд хамруулахад 8 сорьц буюу 30.7% нь шаардлага хангаагүй тул угаалга цэвэрлэгээ ариутгал, халдваргүйтгэл хийлгүүлгэн, давтан шинжилгээнд хамруулан зөрчлийг арилгуулжээ.

Дээрх хяналт шалгалтыг явуулснаар дараахь үр дүнд хүрсэн гэж МХГ дүгнэлээ.

  • Чанар аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг сурталчилж, сэрэмжлүүлснээр эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдийнхээ хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд тавих анхаарал, халамжийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн.
  • Чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хурааж, устгалд оруулснаар чанаргүй хүнс худалдан авахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан.
  • Боловсролын байгууллагуудад дээрх бүтээгдэхүүний талаар хамтран ажиллаж, хүүхдүүдийг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний арга барил эзэмшүүлэхэд сургах алхам хийгдсэн
  • Улсын хилээр оруулж буй бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулснаар  шошгын зөрчилтэй бүтээгдэхүүний борлуулалт эрс багассан байна.
  • Орон нутгийн нарийн боовны үйлдвэрийн бялуу нь лабораторийн шинжилгээний дүнгээр аюулгүй үзүүлэлтийн шаардлага хангасан.
  • Хүнсний дэлгүүрүүдэд  чанарын шаардлага хангахгүй согтууруулах ундаан худалдаалах  зөрчил илрээгүй.
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*