Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Б.Мөнхзаяа Тайванийн олон улсын марафонд түрүүллээ

Тайванийн нийслэл Тайпей хотод зохиогдсон Ван Жин Ши марафонд манай тамирчин Б.Мөнхзаяа эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэллээ.

Тэрээр 02:32:08 цагийн амжилтаар уралдааныг тэргүүлсэн бол түүний араас Этиопын тамирчин Гебре Гетисо 02:38:21 амжилтаар хоёрдугаар байрт, Тайванийн тамирчин Аяел Белачев 02:39:07 амжилтаар гуравдугаар байрт оржээ.

Жил бүр зохиогддог, Тайванийн цорын ганц олон улсын чанартай энэхүү марафонд энэ жил 12 мянган тамирчин өрсөлдсөнөөс 32 нь олон улсын чансаатай тамирчид байсан аж.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*