Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Чойбалсан хотын зарим талбай, цэцэрлэгт хүрээлэнд wi-fi төхөөрөмж суурилуулна

Дорнод аймгийн удирдлагууд сар бүрийн 11-ний өдрийг “Залуучуудаа сонсох өдөр” болгон зарлаад байгаа. Эхний уулзалт буюу  2-р сарын 11-ны өдөр залуу гэр бүлүүдээ сонссон бол, өнгөрсөн бямба гарагт Дорнод аймагт аймагт үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага, нэгдэл, клубын төлөөлөлтэй уулзлаа.

Энэ үеэр засаг дарга орон нутгийн залуусын нийгмийн оролцоог дээшлүүлэх талаар хувь нэмрээ оруулж буй хамт олон, хувь хүмүүсийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Түүнчлэн мэдээллийн эрин зуунд амьдарч буй өнөөгийн залуусын хөгжил, боловсролд интернэт хэрэглээ чухал байр суурь эзэлж буйг онцолсон байна. Иймээс орон нутгийн залуусын эрэлт шаардлагын дагуу Спортын ордон, Хөл бөмбөгийн талбай, Хөгжимт драмын театр, Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд өндөр хурдны чөлөөт Wi-Fi төхөөрөмжийг суурилуулах талаар ажиллаж буйгаа танилцуулжээ.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*