Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Бабуб” ХХК бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байна

 Дорнод нутгийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Бабуб” ХХК 30 гаруй нэр төрлийн нарийн боовыг тогтмол үйлдвэрлэдэг. Жилд 300-350 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тус аймгийн хүн амын тал шахам хувийг гурилан бүтээгдэхүүнээрээ хангаж байгаа юм.

Түүнчлэн Дорнод аймгаар хязгаарлагдахгүй 2013 оноос эхлэн жилдээ 3-5 удаа БНХАУ-ын Хайлаар, Манжуур, Хянган, Улиастай, Амгаланбаатар хот, 2014 оноос “Номин холдинг” ХХК-ийн салбаруудад зөгийн балтай жигнэмгээ нийлүүлж байна.

П.Алтанцэцэг захиралтай “Бабуб” ХХК одоогоос арван зургаан жилийн өмнө найман нэрийн хүнсний дэлгүүр нэрээр шангаа татаж байжээ. 2012 онд Зүүн бүсэд анх удаа Европын нарийн боовны тоног төхөөрөмжийг оруулж ирж суурилуулснаар өдгөө эрүүл ахуйн шаардлага хангасан 400, 600, 800 гр-аар савласан гурилан бүтээгдэхүүн, хүүхдийн будаатай “Лунтик” жигнэмэг, сахар агуулаагүй эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн, бялуу, еэвэн, хэвийн боов зэргийг үйлдвэрлэн шинэхнээр нь хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Тус компанийн хамт олон өнгөрсөн онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллагаар шалгарчээ. [Монцамэ]

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Ахмад гуай өгүүлрүүн:

    Идэж үзсэн.талх нарийн боов нь чанартай элдэв химийн бодис хийгээгүй Хамт олонд нь ажлаа улам сайн хийж дэлхийд бүтээгдэхүүнээ гаргаарай гэж ерөөе.

  2. Дорнод гуай өгүүлрүүн:

    Баяр хүргэж улам өндөр амжилт хүсэе

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Орон нутгийн үйлдврлэгч, хөдөлмөрч бүсгүйдээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй хүн дээ.хамт олонд нь гэр бүлд сайн сайхныг хүсье. Хүндэтгэсэн: Хэрэглэгчийн төлөөлөл.

    • Саруултөр гуай өгүүлрүүн:

      Сайхан мэдээ байна.Нийт хамт олонд ажлын амжилт хүсье

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*