Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Орон нутгийн сурагчид сар шинээр долоо хоног амарна

Сар шинийн амралтын хуваарьт өөрчлөлт орох эсэх, сурагчдыг урт хугацаагаар амруулна гэсэн сураг байгаа талаар асууж, сурагласан хүн олон байна.

Энэ жилийн цагаан сарын шинийн 1 хоёрдугаар сарын 27-ны даваа гаригт тохиож байгаа. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 4.1.3-т зааснаар Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэсэн заалт бий. Энэ дагуу хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд бүх нийтээр амарч, шинийн 4-ний өдөр буюу гуравдугаар сарын 2-ны пүрэв гаригт ажилдаа орох юм.

Энэхүү заалтад ямар нэгэн өөрчлөлт орох эсэхийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Энэ жилийн хувьд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Хуульд заасны дагуу гурван өдөр амраад, шинийн 4-нөөс ажлын өдрүүд эхэлнэ” гэсэн хариу өглөө.

Харин “Оюутан, сурагчдын амралтад өөрчлөлт орох уу” гэсэн асуултыг бид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тодруулахад “Оюутнуудын хувьд цагаан сарын баяртай холбоотойгоор тусгайлсан зохицуулалт байхгүй. Харин хот, хөдөөгийн сурагчид ялгаатай амарна. Хотын хүүхдүүдийн хувьд шинийн 1-3-ны өдрүүдэд амрах бол аймаг, сумын сурагчид цагаан сараар долоо хоног амарна” гэсэн хариу өглөө.

Сурагчдын амралтын хуваарийг доорх хүснэгтээс харна уу.

СУРАГЧДЫН АМРАЛТЫН ХУВААРЬ

Анги1 дүгээр улирал2 дугаар улирал3 дугаар улирал4 дугаар улирал
Хичээллэх 7 хоногАмрах хугацааХичээллэх 7 хоногАмрах хугацааХичээллэх 7 хоногАмрах хугацааХичээллэх 7 хоногЗуны амралт эхлэх
Нийслэлийн сурагчид
БагаI-II анги91 долоо хоног:
XI/03-09
73 долоо хоног:
XII/29-I/18
92 долоо хоног:
III/23-IV/05
7V/25-наас
III-V анги8VI/01-нээс
ДундVI-IX анги82 долоо хоног:
I/05-I/18
9VI/08-наас
АхлахX-XII анги
Аймаг, сум, тосгон, багийн сурагчид
БагаI-II анги91 долоо хоног:
XI/03-09
72 долоо хоног:
XII/29-I/11
9
Дунд нь
Цагаан сараар 1 долоо хоног амарна.
2 долоо хоног:
III/23-IV/05
эсвэл
III/16-29
7V/25-наас
III-V анги8VI/01-нээс
ДундVI-IX анги81 долоо хоног:
I/05-I/11
9
Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*