Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Манжуурыг зорьсон таван иргэн амиа алджээ

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан монголчууд олноороо хилийн дээс алхдаг. Гэвч цаг агаарын бэрхшээлээс шалтгаалан харамсалтай хэрэг гарсаар  байна. Тодруулбал аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур хотыг зорин зорчиж явсан Монголын таван иргэн автомашины ослоор өөд болсон харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.

Автомашиныг хятад жолооч барьж явжээ. Тэд хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу явж байсан бөгөөд том оврын ачааны машинтай мөргөлдөж, жолооч болон зорчигчид газар дээрээ  нас барсан байна. Машинд жолоочоос гадна таван монгол хүн сууж явжээ. Тэдгээр хүмүүс хаанахын хэн болохыг  хараахан тогтоогүй байгаа ч нийслэл хотоос зорин очсон хүмүүс байж магадгүй гэсэн таамаг байна.

Монголын талаас хууль хяналт, төрийн албаны хүмүүс иртэл осолдсон хүмүүсийг ослын газраас  хөдөлгөхгүй гэсэн байр суурийг БНХАУ-ын албаны хүмүүс илэрхийлжээ. Дорнод аймгийн холбогдох албаныхан ослын газрыг зорин хөдөлж буй юм байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Энэ хөгийн Манжуурлуу нь явахаа больцгоое монголчуудаа үхэн хатан хөөгдөн туугдан торгуулан байж очоод хэдэн өмхий хужаа нарт өшиглүүлэн бж өөрсдөд нь орлого оруулна үнэн даварцан ямар ч харьцааны соёл бхгүй асар бүдүүлэг өөрсдийн машинтайгаа явж болохгүй явбал цагдаа нь дарамтлана. Монглчууддаа уриалж бна манжуур тийм гоё бишээ Эрээнтэйгээ яг адилхан өмхий газар шүү

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Шуургатай гээд автобус зогсоосон байсан юм билээ. тэгээд хоёр хуваагдаад таксидсан гэсэээн. Үнэхээр харамсалтай

  3. od гуай өгүүлрүүн:

    Teneg nariin zamtai. Avtobusaar ni yavahgui dee. Taxi barisan yum bn l da. Haramsaltai bn

  4. chimgee гуай өгүүлрүүн:

    Ymar aimar yum be avtobusand ni suuj yvahgvi dee ydaj baihad zam ni muuhai nariihan gej tom daatsiin mashin ochnoon hajuugaarni yvdiin bnleeshd

  5. Зочин гуай өгүүлрүүн:

    Aimar yum be

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*