Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

900 литр баажуу архи хураан авлаа

Хятадаас хууль бусаар оруулж ирсэн Бажу архийг гар дээрээс худалдаалж байна гэсэн гомдол Дорнод аймгийн цагдаагийн газарт олноор ирүүлэх болсонтой холбогдуулж, хяналт шалгалт явуулснаар 900 литр буюу 1013 ширхэг ийм архи хураан авсан байна.

Дээрх их хэмжээний хятад архийг Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор оруулж ирсэн гэж хууль хяналтын байгууллагууд үзэж байгаа юм.

Бид Бажу архи гэж ярьдаг ч угтаа үүнийг урьд хөршид техникийн зориулалтаар ашигладаг, эрүүл мэндийн шаардлага огт хангахгүй нэг төрлийн спирт гэнэ. Бажу архи нууцаар худалдан борлуулсан иргэдэд ердөө 35-50 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг, үнийн хувьд хямд, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор бажу архи оруулж ирэх явдал тасрахгүй байгаа зэрэг нь энэ төрлийн хууль бус үйлдлийг хязгаарлахад саад болж байна. “Бажу илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээ цаашид ч үргэлжилж, хил, гааль хяналтын байгууллагуудтай хамтарна гэв.

Б.Туяа [Монцамэ]

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    монгол үндэстний удмын санд нөхөж баршгүй хохирол учруулж мөхлийн ирмэгт аваачиж байгаа үйлдэлд яагаад дорвитой арга хэмжээ авахгүй олон жтл болж байгаа юм бээ.
    энд дарга нар холбоотой юм болов уу.
    шууд таслан зогсоож болно шүү дээ.
    гаалийнхан асар их авилга авдаг, найз нөхдийн сүлжээтэй гэдэг нь нотлогдоод банйа шүү дээ, ганц энэ үйлдлээр, хэзээ эх орон руугаа “хор биш хоол” оруулдаг болох юм бээ ГААЛИЙНХААН. ДАРГА НАРАА. АРД ТҮМНЭЭ БИТГИЙ ХООЛ ГЭЭД ХУУРААД ХОР ӨГӨӨД БАЙГААЧЭЭ

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Наадахаа СМУ-гийн шагчин авгай нарт хэлмээр байгаам даа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*