Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

БОЭТ руу утсаар залгаж цаг товлодог боллоо

БОЭТ нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэх үүднээс 7058-2277, 7058-2299 дугаарын утсаар аймаг, сумын иргэдэд Цаг товлох үйлчилгээг үзүүлж байна.
Аймгийн Засаг даргыг сумдад ажиллах үеэр олон иргэд аймгийн төвд очиж БОЭТ-д үзүүлэхэд дугаар авч, хэд хоногоор хүлээж үзүүлдэг нь хүндрэлтэй байдаг талаар гомдол гаргаж байсан. БОЭТ-д эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд Цаг товлох үйлчилгээ байдаг хэдий ч дугаарыг нь мэдэхгүй, мэдээлэл хомс байдгийг иргэд нуугаагүй юм. Энэ талаар Удирдах ажилтны даваа гарагийн Шуурхай хуралдаанаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн холбогдох газруудад чиглэл өгсний дагуу урьд нь ажиллаж байсан 7058-3061, 7058-4292 дугаарын утсыг иргэдэд тогтооход хялбар дээрх дугаараар сольж, цаг товлох үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Иргэд БОЭТ-ийн оношилгооны хэсэгт 7058-2299,  Чих, Хамар хоолой, Дотоод шүүрлийн үзлэг эмчилгээний амбулаторийн хэсэгт 7058-2277 дугаарын утсанд ажлын өдрүүдэд 11:00-16:00 цагийн хооронд холбогдон дугаар авах боломжтой. Ингэснээр эмнэлэгт өглөө бүр урт дараалал үүсэж, ачаалал ихэсгэхгүйн дээр иргэд, үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэнэ. Харин утсаар цаг авсан иргэд дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Товлосон цагаас 30 минутын өмнө бүртгэл дээр ирж амбулаториор эмчлүүлэгчийн картанд тэмдэглэл хийлгэснээр үйлчилгээ баталгаажна. Хэрэв цаг авсан хугацаандаа ирж амжихгүй бол урьдчилан мэдэгдэх хэрэгтэй. Мөн дээрх дугаараар үйлчлүүлсэн иргэдэд 3-5 хоногийн дараа авсан цагтаа ирж үйлчлүүлэхийг сануулах үйлчилгээг явуулж байгаа ажээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Шүдний тасаг хамгийн их ачаалалтай байдаг байж утсаар номероо өгч болдоггүй юм уу. Бас эмч нэмж ажиллуулж болдоггүй юм уу

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    yg tiim shvd l chuhal

  3. uilchluulegch гуай өгүүлрүүн:

    unen boltugai utadaar tsag awhad hed hongiin daraah noimor oguh biz hund surtaltai yumnuud

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Энэ их зөв эхлэл юм даа уг нь. Жаахан будилж байгаад зөв гольдролдоо орох биз ээ. Сайн байна.

  5. Зочин гуай өгүүлрүүн:

    Боэт амбулаторийн эмч нарын орон тоогоо нэмэх хэрэгтэй. Тэгж байж л дараалал удаан хүлээхгүй, түргэн шуурхай, цаг алдалгүй хүмүүс үзүүлж чадна.

  6. Пүүжээ гуай өгүүлрүүн:

    Шүд чих хамар хоолой дотоод шүүрэл 70582277 утасанд холбогдоно гэсэн мөртлөө залгахаар шүдэнд утасаар номер өгөхгүй гэх юм. Шүдний номер энэ утасаар өгнө гэсэн байна шүү дээ гэсэн чинь доор нь шүдэнд өгөхгүй гэсэн байгаа гэх юм. Энд ямар ч тийм юм байхгүй байна шүү дээ. Хамгийн их хүндрэлтэй цаг олдодгүй үзлэг шүд байдаг шүү дээ

  7. Уртаа гуай өгүүлрүүн:

    Шүдний номер утсаар өгөхгүй гээд байх юм.Хамгийн их хүндрэлтэй цаг олдоггүй нь шүд байдаг. энэ тал дээр анхаармаар байнаа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*