Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эмнэлэг, даатгал, халамжийн явуулын үйлчилгээ сумдад

Хөдөө сумдын малчид тэр бүр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй. Хааяа нэг аймгийн төвд үзүүлэх гээд ирэхээр оочер дугаар нь олддоггүй асуудал хөдөөгийн малчдын өмнө тулгардаг. Тийм учраас малчдын энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс сумдад эмнэлгийн явуулын үйлчилгээг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ.

Дорнод аймгийн засаг даргын захирамжаар нийгмийн даатгалын байцаагч, хөдөлмөр халамж үйлчилгээний байцаагч, нарийн мэргэжлийн эмчийн бүрэлдэхүүнтэй баг сумдад явуулын үйлчилгээ үзүүлэх юм. Эхний ээлжинд өвөлжилт хүндэрсэн 6 суманд явуулын үйлчилгээг үзүүлэхээр болсон байна. Үүнд : Баяндун, Цагаан-Овоо, Баян-Уул, Сэргэлэн, Булган, Хөлөнбуйр сумдуудад явуулын үйлчилгээ үзүүлэх бөгөөд ер нь явуулын үйлчилгээг 3-р сарын 29-ныг хүртэл зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Эмнэлгийн явуулын үйлчилгээний тухайд хүүхдийн шүдний эмч сувилагч, эмэгтэйчүүд, дотор, сэтгэцийн эмч, хүүхдийн эмч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сумдын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Гурван байгууллагын хамтарсан баг 1 суманд 3-5 хоног ажиллах бөгөөд ингэснээр хөдөө сумдын иргэд эмнэлгийн үйлчилгээг амьдарч байгаа газраасаа авах боломж бүрдэж байна. Хамгийн гол нь сумдын засаг дарга нар иргэдээ явуулын үйлчилгээнд бүрэн хамруулах, мэдээллээр хангаж ажиллах нь чухал байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*