Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эмч нар өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

Өвөлжилт хүндэрч, зудын гамшгийн нөхцөлд өвөлжиж буй зорилтот бүлгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг үзүүлэх, зудын гамшгийн үеийн бэлэн байдал, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор ЭМГ, ХХҮХ, ЭМНДХ-ийн мэргэжилтнүүд болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарын баг Цагаан-Овоо суманд ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа байгууллага бүрийн мэргэжилтнүүд тус тусын чиглэлээр үйл ажиллагаануудыг зохион байгуулах бөгөөд эрүүл мэндийн чиглэлээр зорилтот иргэдэд зорилтот иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, нөхцөл байдалтай танилцах, өрхийн хэрэгцээнд шаардлагатай эмийн сангаар хангах, зудын болон гамшгийн үеийн сэтгэл зүйн тусламж үзүүлж, соён гэгээрүүлэх ажлыг  зохион байгуулах, Сумдын ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн амны хөндийг эмчлэн, эрүүлжүүлэх үзлэг  зохион байгуулах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдалд хяналт хийж, зөвлөн туслах үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.

Цаашид хуваарийн дагуу хөдөөгийн бүх сумд, Хэрлэн сумын алслагдсан багийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Аймгийн Засаг даргын захирамжаар гэж бичихгүй байж болохгүй байна уу Эсвэл өөрсдөө юм санаж сэдэж чаддаггүй дарга нар та нар Должин Оюун нараа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*