Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Үнэгүй өгсөн өвсийг зарвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Монгол улсын онцгой комисс энэ өдрүүдэд Дорнод аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдуудад ажиллалаа. Улмаар өвөлжилт хүндрээд байгаа сумдын малчдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж аймаг орон нутагт мөнгөн тусламж үзүүллээ. 

Монгол улсын онцгой комиссын ажлын хэсэг Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Сэргэлэн Цагаан-Овоо, Баянтүмэн сумдуудад ажиллалаа. Энэ үеэрээ өвөлжилт хүндрээд байгаа 11 суманд 220 тонн өвс буюу 1 суманд 1000 боодол өвс олгож малчдад тэгш хувиарлалтайгаар үнэгүй олгохыг үүрэгдлээ. Мөн 110 тонн өвсийг дээрх 11 сумын малчдад 50 хувийн хөнгөлттэй үнээр олгох шийдвэрийг гаргалаа. Үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр малчдад олгож байгаа өвс тэжээлийг зарим сумдын удирдлагууд зардаг, ах дүү хамаатан садандаа олгодог тохиолдлууд гарч байсан тул ийм зөрчил илэрвэл хуулийн хариуцлага тооцохыг Шадар сайд үүрэгдлээ.

Түүнчлэн дорнод аймагт өвөлжилтийн нөхцөл байдалд зарцуулахад зориулж 100 сая төгрөгийн мөнгөн тусламж олголлоо. Мөн Баянтүмэн суманд эмнэлгийн түргэн тусламжийн автомашин олгосон юм. Мөн 57, 52 сая төгрөгний үнэ бүхий малын эм био бэлдмэлээс сум тус бүрд 1 багцыг олгожээ. Сумдын мал эмнэлэг дээрх малын эм бэлдмэлийг малчдад үнэгүй олгох юм. Нийтдээ 246,1 сая төгрөгний дэмжлэг улсын нөөцөөс үзүүллээ.

Улсын онцгой комиисын бүрэлдэхүүнд НҮБ, МУЗН болон олон улсын байгууллагын төлөөлөлүүд хамт ажиллалаа. Олон улсын хүмүүнлэгийн байгуулагын төлөөллүүд өвөлжитийн нөхцөд байдалтай газар дээр нь танилцаж малчдад ямар хэлбэрээр тусламж үзүүлэх эсэхэд үнэлэлт хийж байна. Одоогоор НҮБ-аас 1,1 сая долларын тусламж олгохоо илэрхийлээд байгаа юм. Энэхүү тусламжинд Дорнод аймгийн Дашбалбар, Хөлөнбуйр, Булган сумдууд хамрагдахаар болсон байна. Цаашид өвөлжилтийн нөхцөл байдалд хүндрэх төлөвтэй байгаа тул Монгол улсын шадар сайд аймаг орон нутгийн удирдлагуудад хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.

Засгийн газрын тогтоолоор олгосон өвс тэжээл мөнгөн хөрөнгөний зарцуулалтанд хяналт тавьж ажиллах, гамшиг ослын үед хүн хүч техникийн хувиарлалтыг зөв хийж аливаа ажлыг оновчтой зохион байгуулах, 14 хоног тутамд орон нутгийн онцгой комисс хуралдаж нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийх, зуданд нэрвэгдсэн айл өрхүүдэд байнгын үнэлгээ хийх, орон нутгийн удирдлагууд хөдөө сумдад ажиллахыг үүрэгдлээ.

 А.Ичинхорлоо

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    ОЛГОСОН МӨНГӨНИЙ ЗАРЦУУЛАЛТЫГ МЭДЭЭЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*