Дорнод аймгийн мэдээллийн сайт

Байлдагч Б нь гаднын нөлөөгүй, эрүүл мэндийн шалтгаантай нас барсан байж болзошгүй

3275fdc460b68676_sm

Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327-р ангид зургадугаар сарын 6-ны өдөр 19 настай байлдагч Б амиа алдсан хэрэг гарсан. Тус хэргийн талаар ЗХЖШ-ын хурандаа Б.Отгонбаяр мэдээлэл өглөө.

ЗХЖШ-ын хурандаа Б.Отгонбаяр: Зэвсэгт хүчний 327-р ангид хоёрдугаар ээлжид татагдаж ирсэн байлдагx Б нь харамсалтайгаар нас барсан. Нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна. Амиа алдсан байлдагчийн үхэл гаднын нөлөөгүй, эрүүл мэндийн шалтгаантай гэх дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Байлдагч өдрийн хоолонд орсны дараа биеийн байдал муудсан байна. Ангийн захирагчийн хувьд салаанд ямар нэг дэглэлт, дарамт байгаагүй гэлээ.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*