Дорнод аймгийн мэдээллийн сайт

Эх үүсвэр тодорхойгүй халдварын 2 тохиолдол бүртгэгдэв

181086964_1108324652999120_7469197387097820761_n

АОК Дорнод аймагт амьдардаг, халдварын голомтот нутгаар зорчоогүй, гэрийн тусгаарлалтад ороогүй 2 иргэнээс корогавируст халдварын эерэг тохиолдол илэрснийг зарлалаа.

Эхний хүн нь Сити центрийн 6-р давхарын ресторанд ажилладаг тул 5-р сарын 26-наас хойш тус байгууллагаар үйлчлүүлсэн иргэд тандалтын шинжилгээнд сайн дураар хамрагдах шаардлагатай байгаа аж.

Мөн Марс хотхоны 1-р давхарын үсчинд 6-р сарын 4-нөөс хойш үйлчлүүлсэн иргэд сайн дураар шинжилгээ өгөх шаардлагатай байгааг АОК мэдээллээ.

Батлагдсан тохиолдлын иргэн нь 35-р байрны 3-р орцонд амьдардаг тул Шуурхай штабын шийдвэрээр хязгаарлалтын дэглэм тогтоожээ.

Тухайн иргэн нь 5-р сарын 3-нд хоёр дахь тунгаа хийлгэсэн байна. Халдвартай бүсээс ирсэн хүнтэй хавьтал болсон эсэхийг тодруулахад 5-р сарын 26-нд Улаанбаатараас хамаатных нь 2 тунд хамрагдсан хүн ирж нэг цаг болсон гэх мэдээлэл өгчээ.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*