Дорнод аймгийн мэдээллийн сайт

Эмч, сувилагч нарыг төрийн шагналаар шагналаа

60b88a222bd82.jpeg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цар тахлын голомтод ажилласан Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч нарт төрийн дээд одон, медаль хүртээв. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БОЭТ-ийн захирал Д.Должин, Халдвартын тасгийн эрхлэгч Д.Оюунбилэг, ЭМГ-ын ахмад эмч Р.Уранчимэг, “Бэсү” шүдний эмнэлгийн захирал Ө.Сарантуяа, “Алтангадас” одонгоор ЭМГ-ын хэлтсийн дарга Я.Эрдэнэтуяа, БОЭТ-ийн Хүний нөөцийн албаны дарга Б.Байгальмаа, ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ч.Оюунтунгалаг, ЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Гантуяа, ахмад сувилагч Ч.Алтанцэцэг, их эмч П.Оюунмаа, ахлах сувилагч Г.Буянаа, Баяндун сумын ЭМТ-ийн бага эмч Ч.Гандаваа, “Ягаан цээнэ” ӨЭМТ-ийн бага эмч С.Эрдэнэчимэг нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар ЭМГ-ын мэргэжилтэн З.Сарантуяа, БОЭТ-ийн лаборант Н.Батчимэг нарын эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг шагнаж урамшуулав.

Монцамэ Дорнод
Д.Дэлгэрмаа
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*