Дорнод аймгийн мэдээллийн сайт

Дорнод аймгаас “АРДЫН ЖҮЖИГЧИН” төрлөө

190621519_3896949270422644_3026576625914497614_n
Уран бүтээлийн 73 жилийн түүхтэй хөдөөгийн ууган театрт 50 гаруй жил тасралтгүй өндөр үр бүтээлтэй ажиллаж, орон нутагт анхны бөгөөд цорын ганц байгаа Сонгодог симфони найрал хөгжмийг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл 40 гаруй жил тасралтүй удирдан, сонгодог хөгжмийн уран бүтээлийн чанарыг сайжруулах, урын санг баяжуулах, хөгжимчид, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх зэрэгт өөрийн авьяас ур чадвар, хөдөлмөр бүтээл, сэтгэл зүрхээ харамгүй зориулан ажиллаж Монголын соёл, урлаг, тэр дундаа хөгжмийн урлагийг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй бөгөөд жинтэй хувь нэмрээ оруулсан хөгжмийн зохиолч, удирдаач, манай театрын зөвлөх багш МУУГЗ Ваандангийн Боролдой Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУ-ын “Ардын жүжигчин цол”-оор шагнагдлаа.
В.Боролдой нь хүн төрөлхтний оюун санааны хөгжлийн хамгийн тод илрэл болсон сонгодог симфони найрал хөгжмийг хөдөө орон нутагт байгуулсан онцгой гавьяатай төдийгүй 10 гаруй бүрэн хэмжээний бүжгийн жүжгийн хөгжим, 20 гаруй хөгжимт жүжгийн хөгжим, бүжгийн болон дууны 200 гаруй хөгжмийг зохиож үзэгчид, сонсогчид, ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн тэр дундаа Дорнодын ард түмний хүндэтгэж хайрлаж, бахархаж явдаг ахмад уран бүтээлч билээ.
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*